СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө зарим нутгаар цасан шуурга шуурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангай, Булганы өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв, Сэлэнгийн нутгаар, маргааш Хэнтийн өмнөд хэсэг, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгой анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 05-ны 20 цагаас 11 дүгээр сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 5-10 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 10-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.