АмЧамын гишүүд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа

657

АмЧамын гишүүд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа

 

2016 оны 11-р сарын 8-нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын Хөдөө аж ахуйн хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Л.Баяртулга болон яамны холбогдох газрын дарга нартай уулзлаа. Уулзалтын үеэр АмЧамын ХАА-ын салбарт баримтлах бодлогын бичгийг гардуулж, салбарын цаашдын хөгжлийн төлөө талууд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцсон юм.

АмЧамын ХАА-н салбарт баримтлах бодлогын баримт бичиг нь салбарын санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж, зах зээлийн хүртээмж болон тоног төхөөрөмжийн импорт, үнийн хяналт зэрэг асуудлуудад төрийн оролцоо бага байх зэрэг асуудлуудыг онцолсон юм. Мөн АмЧамын гишүүдэд тулгардаг бодит асуудлуудыг танилцуулж  тодорхой шийдэл санал болгосон юм.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Л. Баяртулга ХАА-н салбарт Засгийн газрын баримтлах бодлогын голлох чиглэлүүдийг онцолж хэлсэн үгэндээ

"Засгийн газар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох, экспортыг дэмжих болон хувийн хэвшилтэй  нягт хамтран ажиллах зэрэг чиглэлүүдэд анхаарч ажиллах болно” гэсэн юм.

АмЧамын ХАА-н хорооны дарга ноён Майк Морроу

"Төрийн нарийн дарга ноён Л. Баяртулгатай хийсэн уулзалт эерэг сэтгэгдэл үлдээлээ. Хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх саналыг бид баяртайгаар хүлээн авч байгаа бөгөөд цаашид бид  Засгийн газрын ХАА-н салбарыг хөгжүүлэх талаар шинэлэг хандлагатай, инновацийн ажлуудад хувь нэмрээ оруулан ажиллах болно” хэмээн уулзалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>