Трамп сонгуулийн дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг Флоридад ялалт байгууллаа

775

Трамп сонгуулийн дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг Флоридад ялалт байгууллаа

 

АНУ-ын дахь Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн байдлаар Бүгднайрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп тэргүүлж байна. Тэрээр Бүгднайрамдахчуудыг хэзээнээс дэмждэг төвийн 19 мужид (Алабама, Аркансас, Вайоминг, Баруун Виргини, Индиана, Кансас, Кентакки, Луисиана, Миссисипи, Миссури, Монтана, Небраска, Охайо, Оклахома, Хойд Дакота, Теннесси, Техас, Өмнөд Дакота, Өмнөд Каролина) ялсан бол түүний өрсөлдөгч Х.Клинтон Ардчилсан намынхны талд ордог уламжлалтай зүүн эргийн 12 мужид (Вермонт, Виргини, Делавар, Иллинойс, Колорадо, Коннектикут, Массачусетс, Мэриленд, Нью-Жерси, Нью-Йорк, Нью-Мексико, Род-Айленд) давамгайлжээ.

Д.Трамп хамгийн сүүлд сонгуулийн дүнд ямагт шийдвэрлэх нөлөө үзүүлсээр ирсэн хамгийн том "эргэлзэгч” муж Флоридад ялалт байгуулж нэмж 29 сонгогчдын төлөөлөлчдийн саналтай боллоо. Тус мужийн иргэдийн 49.14 хувь нь түүний төлөө саналаа өгсөн бол Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтоныг 47.73 хувь нь дэмжжээ.

Энд тэмдэглэхэд, чухам Флорида мужид ялалт байгуулснаар сүүлийн дөрвөн сонгуульд Бүгднайрамдах намын хүү Ж.Буш, Ардчилсан намын Б.Обама нар тус тус хоёр удаа дараалан ялалт байгуулсан юм.  

Одоогоор Д.Трамп 216, Х.Клинтон 197 сонгогчдын төлөөлөгчдийн саналтай болоод байна. Сонгуульд ялалт байгуулахад өрсөлдөгчийн аль нэг нь 270-аас дээш сонгогчдын төлөөлөгчдийн санал авахад хангалттай юм.

АНУ-ын баруун эргийн мужуудад сонгуулийн дүн хараахан гараагүй байгаа бөгөөд тэдгээр мужуудад хэзээнээс Ардилсан намаас нэр дэвшигч тэргүүлсээр ирсэн билээ. 

Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>