АНУ-ын хэвлэлүүд Трампын эсрэг байна гэжээ
Трамп Флорида мужид даваа гаригт сонгогчдын өмнө үг хэлэхдээ, хэвлэлийнхэн Хиллари Клинтоныг дэмжихийн тулд олон нийтийн "хуурамч санал асуулгын” дүнг нийтэлж байна гэжээ. Клинтоны давуу байдлыг харуулж буй тэдгээр санал асуулгууд нь "авлигажсан системийн” сүүлчийн илрэлүүдийн нэг тод жишээ болж байна гэж Трамп тооцсон аж.
Санал асуулгад оролцогсдын 56% нь хэвлэлүүд Трампын эсрэг байна гэж үзсэн бол, зөвхөн 5% нь л медиа хэрэгслүүд түүний талд байгаа, 37% нь хоёр өрсөлдөгчийг ижил тэнцүү сурталчилж байгаа хэмээн үзсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр үе шаттай явагдана: эхлээд 11-р сарын 8-нд бүх мужид сонгогчид саналаа өгнө. Тухайн мужид ялсан нэр дэвшигч мужийн конгрессын сонгуулийн тойргийн тоотой тэнцүү сонгогчдын төлөөллийн саналыг авна. Хоёр дахь, билэгдлийн чанартай шатанд, сонгогчдын төлөөллүүд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөх бөгөөд нийт 538 байдгаас ялахын тулд 270 санал зайлшгүй шаардлагатай аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN