НҮБ Крымийн асуудлаар Оросын эсрэг тогтоолыг хүлээн авлаа

449

НҮБ Крымийн асуудлаар Оросын эсрэг тогтоолыг хүлээн авлаа

 

Украины дипломатууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зөвлөлд Крымийн асуудлаар Оросын эсрэг тогтоолыг өргөн барьсан байна. Уг баримт бичигт олон улсын ажиглагчдыг Крымд оруулахыг Орост уриалжээ. Тэнд мөн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх асуудал хэлэлцэгдсэн аж.

 

Тогтоолыг 73 орон /АНУ, Британи, Европын Холбооны орнууд гэх мэт/ зөвшөөрч, 23 улс /Орос, Хятад, БНАСАУ, Сири, Белорусь, Венесуэл болон бусад/ татгалзан, өөр 76 улс орон эргэлзсэн байдалтай байна.

 

ОХУ-ын Гадаад харилцааны яамны хүний эрх болон хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын захирал Анатолий Викторов НҮБ-ын зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ, "Украины олон ард иргэд Крымчүүд шиг амар тайван хамгаалагдсан байдалтайгаар эдийн засаг нь хөгжиж буй нөхцөлд амьдарч аж төрөхийг одоо хүсч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.  Энэхүү тогтоол Крымийн хойг дээрх бодит нөхцөл байдалд огт тохирохгүй байна” хэмээн онцлон дурджээ.

 

"Украины зүгээс өргөн барьж буй энэ тогтоол нь хүний эрхийн асуудлыг хэрхэн улстөрийн тоглоом болгон хувиргаж буйгийн тод жишээ болж байна. Тэгээд ч, энэхүү тогтоолыг хүний эрх байнга зөрчигддөг Украин улс өргөн барьж байгаа нь итгэл үнэмшил муутай санагдахаар” гэж Оросын дипломатч цохон тэмдэглэсэн аж.

 

Зөвлөл дээр энэхүү баримт бичгийг дэмжсэний дараа сарын туршид Ерөнхий Ассамблейн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх бөгөөд иймэрхүү баримтууд ихэвчлэн ямар нэг өөрчлөлтгүйгээр батлагддаг журамтай билээ.  

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>