Долоо хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна

477

Долоо хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна

 

2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 

\ 7 хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна\

Баруун аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар цас орно. Салхи 24-25-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч хэвээр байх ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. Хугацааны эхээр хүйтний эрч өөрчлөгдөхгүй. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 14-19 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 11-16 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд Хэрлэн, Онон, Улзын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>