АН-ын Их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдана

929
АН-ын Их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдана
АН-ын Их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдана

Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос намын VI их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Их хурлын төлөөлөгчийг сонгох журмын тухай асуудлаар тодорхой мэдээлэл өгье" гэлээ. 

Мөн тэрбээр "2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчилсан намын VI их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдахаар болж, төлөөлөгчийг сонгох журам гарлаа. Хуралдааны үндсэн зорилго нь Ардчилсан намын үзэл баримтлал, шинэчлэгдсэн дүрмийг батлана. Ажлын хэсгээс хурлын төлөөлөгч сонгох журмаа Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж батлуулаад олон нийтэд мэдээллэж байгаа юм.

Төлөөлөгчийг сонгох журмын дагуу намын анхан шатны байгууллага буюу сум бүрээс 1 төлөөлөгч, аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэг байгууллагуудын төлөөллүүд оролцохоор боллоо. Нийт гишүүдийн тоо 1210 хүн болж байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд хуралдаж сум болон нийслэл, дүүргээс намын Их хуралд оролцох төлөөлөгч нараа сонгож явуулна. Энэ өрсөлдөөний зарчмаар явна.

Намын анхан шатны байгууллагын хуралдааныг энэ сарын 26-27-ны өдрүүдэд хуралдуулах товыг орон нутгийн намуудад хүргүүллээ” гэв.

Анхан шатны намын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэх ёстой аж. Нэгдүгээрт, Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг хийх аж. Хоёрдугаарт, VI хурлын төлөөлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэх учиртай юм.

Б.Анир zaluu com


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>