Айл бүрт нэг сая төгрөг гаргаж өгнө гэжээ
Галын улмаас тус байруудын оршин суугчдад их хэмжээний хохирол учирсан бөгөөд тэдний хохиролыг хэн, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна гэж байсан.
Тэгвэл галд өртсөн 40, 42, 44 дүгээр байрны оршин суугчид байрны мөнгөн дээрээ сар бүр 1500 төгрөгийг "Хаан даатгал" компанид төлдөг байжээ. Энэ дагуу тус компани өнөөдрөөс галд өртсөн айлуудад ирж ажиллахаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн зарим оршин суугчид даатгалын компанитайгаа очиж уулзахад айл бүрт нэг сая төгрөг гаргаж өгнө гэсэн хариу өгчээ.