Эрчүүд өөртөө итгэлтэй хүүхнүүдийг эхнэрээ болгодог

894

 Эрчүүд өөртөө итгэлтэй хүүхнүүдийг эхнэрээ болгодог

 

Лонг-Айлэндын их сургуулийн эрдэмтэд ямар хүүхнүүдийг эрчүүд эхнэрээ болгож авдаг талаар нэгэн сонирхолтой судалгааг явуулсан байна. Тэгтэл эрчүүдийн анхаарлыг өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд татдаг нь тодорхой болжээ. Эмэгтэй хүн бүр эр нөхөртөө халамжтай сайн эхнэр болох талаар амьдралдаа дор хаяж нэг удаа боддог гэнэ. 

 
Эрдэмтэд эрчүүд ирээдүйн эхнэрийнхээ ямар зан чанарыг илүү чухалчилдаг болохыг судласан аж. Эмэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар бол өөртөө итгэлтэй байдал юм. Өөрийгөө үнэлдэг тийм эмэгтэй эрэгтэй хүний анхаарлыг татдаг байна. 
 

Мөн эрдэмтэд өөр бусад зан чанарууд ч эрчүүдийн анхаарлыг татдаг болохыг тогтоожээ. Тухайн эмэгтэй болж буй үйл явдлуудад эерэг байдлаар хандах нь чухал аж. Юм л бол гоншигнож, сэтгэлээр унаж байх хэрэггүй гэнэ. Тухайн эмэгтэй эр нөхрөө найз нөхөд, эцэг эхийнх нь дэргэд шүүмжлэх ёсгүй. Дээр нь ханьдаа үнэнч байх явдал сайн зан чанаруудын нэгэнд тооцогддог байна.


Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>