Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг нарын оронд томилогдох хүмүүсийн нэр яригдаж эхэлжээ
МАН-ын удирдлагын түвшинд гэнэтхэн сайдаар томилогдохоор нэр нь гарч ирсэн Б.Чойжилсүрэнд журмын нөхөд нь тийм ч сайн амтай биш байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэргэжлийн хүн гэдэг утгаараа ажлаа хийж яваа ч намынхан нь "хэтэрхий сул” гэсэн онош тавиад байгаа аж. Түүний хувьд МАН-ын дарга М.Энхболдын ойрын хүн тул тийм ч амархан огцруулж чадахгүй гэсэн таамаг явж буй. Мөнхүү МАН-ын гишүүд засгийн газар дахь "М.Энхболдын сайд” нараар оролдохоос болгоомжилж байгаа нь ч нууц биш.
Эрх баригч намын удирдлагын түвшинд ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл засгийн газраа тогтвортой ажиллуулахад анхаарч байгаа юм. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагахдаа сөрөг хүчний гишүүний саналаар гарын үсэг зуруулах ажлыг эхлүүлнэ гэсэн яриа байгаа юм.