“Хар сарнай”-гийн С.Амараа хэвлэлийн бага хурал зарлалаа
"Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллээр цацагдаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан түүний гэр бүл болоод хамтран зүтгэгчид нь хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Хурал маргааш буюу 12 дугаар сарын 2-ны өдрийн 11.00 цагт "Монгол ньюс” мэдээллийн төвд болох юм.
Тус хэвлэлийн бага хуралд дуучны гэр бүл болоод урлаг, соёлын төлөөллүүд оролцох бөгөөд дуучин өөрөө оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.