О.Баасанхүү Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй байна Мэдээ мэдээлэл, Гол мэдээ 2-12-2016, 11:26 964 Хуваалцах УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН амжилт муутай оролцож, тус намаас УИХ-д нэр дэвшигчдээс ганцхан О.Баасанхүү сонгогдож, парламентад нэг суудалтай болсон билээ. УИХ анхдугаар чуулганаа хийж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх өдрийн үүрээр түүний гэрт МАН-ын нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүн ирж, МАХН-аас гарч, МАН-д элсүүлэх тохиролцоо хийхээр завдсан тухай О.Баасанхүү нэгэнтээ өгүүлж байсан нь бий. Тэрээр хэдийгээр уг саналыг хүлээж аваагүй боловч МАХН-аа удирдах хүсэлтэй байгаагаа ил шулуун хэлэх болсон юм. Өнгөрсөн намраас л МАХН хурлаа хийж, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах ёстой хэмээн мэдэгдэж байсан бөгөөд өдгөө ч энэ бодлоо орхиогүй бололтой. Тэр бүү хэл Н.Энхбаяраас хамаарахгүйгээр нийт 1206 гишүүн оролцуулсан МАХН-ын их хурал гэгчийг зохион байгуулахаар ажилдаа орсон аж. Мөн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарт МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санал тавьжээ. Ер нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд намынхаа албан ёсны дарга болсон ч эс болсон ч МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэв Н.Энхбаяртай үл ойлголцвол намаасаа гарч, МАХН-ыг парламентад суудалгүй болгох эрх бий. Энэ эрх л түүнийг ийн дураараа аашилж, Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ын их хурлыг хүртэл хуралдуулахаар төлөвлөхөд нөлөөлж буй билээ. П.Энхмандах sonin.mn 964 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 16-08-2016, 10:46 О.Баасанхүү гишүүн ТҮГЖИЛДЭЖ ЯВАА ГЭНЭ ҮҮ!!!… 9-11-2014, 15:33 МАХН хоёр дэд даргатай болжээ… 14-08-2014, 12:21 МАХН-ыг "газрын хөрснөөс арчих" МАН-ын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн үү?… 9-08-2014, 11:46 Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт итгэсэн нь Н.Энхбаярын алдаа болсон уу?… 6-08-2014, 10:23 Н.Энхбаяр МАХН-ын даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.