Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авч байсныг тогтоожээ

858
 Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авч байсныг тогтоожээ

Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авч байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ. Нийт 85.7 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож  64.7 сая төгрөгийн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа О.Батаа гэх хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авснаар 7.8 сая төгрөгийн хохирлыг Нийгмийн даатгалын санд учруулсан байсан аж.

Говь-Алтай аймагт нийгмийн даатгалын ажилтны алдаанаас болж тэтгэвэр нь буруу тогтоогдон иргэнд 13.2 сая төгрөгийн зөрчил үүссэн байжээ. Эдгээр зөрчлийг шүүхийн шийдвэр үндэслэн барагдуулахаар ажиллаж, мөн хариуцлага алдсан хүмүүсийг нь ажлаас чөлөөлсөн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>