Франц улс онц байдлын хугацаагаа дахин сунгалаа
Франц даяар зарласан онц байдлын хугацааг 2017 оны долдугаар сарын 15 хүртэл сунгах тухай саналыг тус улсын Үндэсний Ассамблей дэмжжээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс улс орон даяар зарласан онц байдлыг хугацааг сунгах тухай саналыг Францын Засгийн газар энэ сарын эхээр парламентад хүргүүлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын парламентын 288 гишүүн дэмжсэн бол 32 гишүүн эсэргүүцсэн байна.
Б.СУВД
Эх сурвалж: www.assa.mn