Гоо үзэсгэлэнд нь атаархаж, хөөрхий охиныг эрэмдэглэжээ

8437

Гоо үзэсгэлэнд нь атаархаж, хөөрхий охиныг эрэмдэглэжээ

Аргентинд хүний санаанд багтамгүй, аймшигтай хэрэг гарлаа. Эгч дүүс нэгэн охины гоо үзэсгэлэнд атаархаж, түүнийг хутгаар сийчиж, зүссэн байна.

15 настай Жулия Альварес гэдэг охиныг гэр лүүгээ харьж явтал түүн рүү гэнэт хоёр бүсгүй дайрчээ. Тэд бол 18 ба 16 настай эгч дүүс юм байна. Тэд Жулия охиныг газарт унагааж, хөлөөрөө өшиглөж гарчээ.

"Чи хэтэрхий хөөрхөн" гэж хэлснээ нэг нь хутга гаргаж ирээд охины нүүр царай, нурууг нэлэнхүйд нь зүсч сийчин тарчлаажээ.

Дараа нь гудамжаар явж байсан хүмүүс Жулия охиныг олж, түргэн тусламж дуудсан гэнэ.

Цагдаагийнхэн яагаад ч юм энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Иймээс зэрэмдэглүүлсэн охины эгч эдгээр аймшигтай зургийг интернэтэд тавьсны дараа байдал өөрөөр эргэв. Энэ хэрэг гарахаас ч өмнө тэд Жулияг байнга доромжилж, үйлийг нь үздэг байсан гэж түүний эгч бичсэн байлаа.

Нийгэм даяар их дуулиан дэгдсэний дараа л цагдаагийнхан хөдөлж эхэлжээ. Охидыг байцаахад "Их хөөрхөн болохоор түүнд атаархдаг" гэж эгч дүүс тайлбарлажээ. 16 настай дүү охин эрүүгийн хариуцлага хүлээхгүй тул тавьж явуулан, 18-тай эгчийг нь хориод байна.

 

 

 

 

 

 

 

 



   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>