БООМТ ОРЧИМД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

1023

БООМТ ОРЧИМД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших Гашуун сухайтын боомтын байгаль орчин, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Уг хурлаар цаг үеийн 3 асуудлыг хэлэлцсэн юм.

1. Гашуун сухайт боомт чиглэлийн замд хяналт, аюулгүй байдлыг хангах зорилгоор 15 цагдааг ажиллуулж байна. Ингэснээр 400 гаруй хэрэг зөрчлийг илрүүлсэний 16 зөрчил нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой зөрчил байсан бөгөөд сануулга арга хэмжээг авч ажилласан байна.

2. Боомтоор гарч байгаа авто тээврийн хэрэгслээс тодорхой хураамж авч тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ингэхдээ эрх зүйн хэм хэмжээг гажуудуулалгүй хэрэгжүүлэх хэрэгтэйг ярилцлаа.

3. Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн хяналт, шалгалт үзлэгийг хийсэн бөгөөд шаардлага хангахгүй олон компани байгааг илрүүлж, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна.

Ээлжит хурлаараа дээр дурдсан чухал асуудлыг хэлэлцсэний дээр цаашид үйл ажиллагааг хэрхэн сайжрууах талаар ярилцлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>