|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Хямралын гарц нь мөнгөний бодлого

Хямралын гарц нь мөнгөний бодлого

 

Монголбанкны ирэх оны мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэж байна. Тулгарч буй сорилтыг хохирол багатайгаар гэтлэхээр зорьж байгаа нь энэ. Инфляцийн төлөвийг дунд хугацаагаар зурагласан төв банк бодлогын хүүгээ долоо хоногийн өмнө нэг хувиар бууруулж, 14 хувь болгосон. Энэ нь эдийн засгийн идэвхжил саарч байгаа тул цагаа олсон шийдвэр байсан гэдгийг цөөнгүй эдийн засагч онцолж байна. Зарим эдийн засагч бодлогын хүүгээ нэг хувиар зөөллөсөн уг шийдвэрийг чамлаж буй.

 

Төв банк нийтдээ нэг их наяд төгрөгийн үнэт цаасыг өнгөрсөн хугацаанд арилжаалсан байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, урьд нь долоо хоногийн хугацаатай гарч байсан төв банкны үнэт цаасан дээр нэмээд гурван сарын хугацаатай үнэт цаасыг арилжаалж эхэлсэн. Ингэснээр арилжааны банкууд сул төгрөгөөр Монголбанкны үнэт цаасыг худалдаж авсан” хэмээн өгүүлсэн байна.

 

Бодлогын хүүг энэ оны наймдугаар сард 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан нь дээрх байдлаар зах зээлд нөлөө үзүүлжээ. Ингэснээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтворжиж, одоогийн түвшинд хадгалагдах болов. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2486.98 төгрөгтэй тэнцэж байна. Валютын захын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк мягмар гарагт валютын дуудлага худалдаагаар 2480 төгрөгийн ханшаар 20.1 сая ам.доллар зах зээлд нийлүүллээ. Төгрөгийн ханшийг хамгаалах зорилгоор бодлогын хүүгийн түвшинд огцом өөрчлөлт одоогоос дөрвөн сарын өмнө орсон билээ.

 

Эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлт оны эхний хагаст эрс нэмэгдэж, төгрөг, ам.долларын тэнцвэр алдагдсан гэж СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ц.Батсүх үзэж байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт царцсан эдийн засагт валютын ханш чангарах суурь шалтгааны нэг болсныг тэрбээр хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн нийлүүлэлт нь валютын ханшид дарамт учруулж эхэлсэн гэсэн үг. Ийм нөхцөлд бодлогын хүүг өөрчлөх замаар төгрөгийг хумих уламжлалт мөнгөний бодлогыг Монголбанк сонгосон нь ийм учиртай аж. Үүний дүнд ам.долларын ханш 2500 төгрөгөөс дотогш байна.

 

Манай улсын гадаад валютын нөөц хязгаарлагдмал. Тиймээс бодлогын хүүг нэмэгдүүлэх нь сонголтгүй сонголт байсныг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тэмдэглэсэн удаатай. Түүний хувьд нэг тэрбум орчим ам.долларын валютын нөөцтэй төв банк хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүний 65 хувийг өнгөрсөн хугацаанд алт тушаалтаас бүрдүүлээд буй. Монголбанкинд тушаах алтны хэмжээ энэ онд түүхэн дээд түвшиндээ хүрээд байгаа. Оны эцэс гэхэд алт тушаалт нийт 18 орчим тоннд хүрэх хүлээлттэй байна.

 

Өнгөрсөн сарын үзүүлэлтээр төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, 17.6 тоннд хүрсэн. Үүнийг түүхэн дээд хэмжээ гэж салбарынхан тодотгож буй. Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлж байгаагаа зарласан. Тодруулбал, төв банк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарагдсан үнээр тогтоож байхаар болсон. Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарласан үнээс унци тутамд тодорхой дүнг хасаж тогтоодог байсан юм. Тус шийдвэр нь алт тушаал гыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг Эрдэс баялгийн эдийн засагч Д.Галсандорж онцолж байна.

 

Инфляци ирэх онд зорилтот найман хувийн түвшнээс доогуур, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Энэ онд хүнсний бус инфляци буурсан бол ирэх онд илүүдэл эрэлт буурахаар байгаа нь хүнсний бус инфляни тогтвортой түвшинг хадгалагдахад нөлөөлөхөөр байгааг Мөнгөний бодлогын 2017 оны үндсэн чиглэлд тэмдэглэжээ. Гэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэг хувиар сулрах нь инфляцийг 0.4-0.5 нэгж хувиар 

» Төв банк нийтдээ нэг их наяд төгрөгийн үнэт цаасыг өнгөрсөн хугацаанд арилжаалжээ.

» Монголбанк мягмар гарагт валютын дуудлага худалдаагаар 2480 төгрөгийн ханшаар 20.1 сая ам.доллар зах зээлд нийлүүлэв.

» Өнгөрсөн сарын үзүүлэлтээр төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, 17.6 тоннд хүрсэн.

нэмэгдүүлдэг тухай судалгаа бий.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт нь нэг талаас инфляцийг нэмэгдүүлэх нөлөөтэй ч дотоодын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь гадаад худалдааны тэнцэл, эдийн засгийн бодит салбар, тэр дундаа экспортод чиглэсэн салбаруудад эерэг нөлөөтэй аж. Хэрэглээний сагснаас өндөр хэлбэлзэлтэй 37 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хасаж тооцдог суурь инфляци сүүлийн 31 сарын туршид ерөнхий инфляциас өндөр байв. Энэ нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байсныг илэрхийлж буй.

 

Чухамдаа дотоод эдийн зао гийн идэвхжил саарч, өрхийн орлого буурсан нь энэ оны туршид инфляцид голлон нөлөөлжээ. Инфляцийн эрсдэд хол ч валютын ханшийн өсөлт сорилт болж буй. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх төв банкны долоо хоногийн өмнөх шийдвэр ирэх онд ашиг тусаа эдийн засагт өгөх, эсэх нь тодорхой болох юм. Долоо хоногт дунджаар 70 орчим сая ам.долларын интервенц хийж буй Монголбанк эдийн засгийн дунд хугацааны төлөвийг тун өөдрөг төсөөлж байна. Гэхдээ өөдрөг төсөөлөл нь бодитой дүнгээ өгөхөд төсвийн бодлогоос гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай Засгийн газар тулгарах болсон. Үүнээс гадна ирэх оны төсөвт өрийн дарамт нэмэгдэж байгаа тул бэрхшээл цөөнгүй. Эдийн засгаа эмчлэх олон "жор” бий. Түүний нэг нь мөнгөний бодлого. Тиймээс хувийн хэвшлийнхэн Монголбанкинд найдвар тавьсан хэвээр байна.

 

 

Б.Баяртогтох 

|ЗГМ|

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.