Орост тавьсан хоригийг цуцалж болзошгүй

900
 
13-нд Америкийн "Уолл Стрит" сонины сайтад мэдээлснээр, Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сүүлийн үед ярилцлага өгөхдөө, Орос терроризмд цохилт өгөх талаар Америкт тусалбал Обамагийн засгийн газраас Орост тавьсан шинэ хоригийг цуцалж болзошгүй гэв. 

Тэрээр: Америкийн ерөнхийлөгч Обамагийн өнгөрсөн сарын 29-нд зарласан Орост тавих хоригийг хэсэг хугацаанд хэрэгжүүлнэ. Гэвч Америктай найрсгаар харилцаж, терроризмд цохилт өгөх талаар Орос зохих үүрэг гүйцэтгэвэл Обамагийн засгийн газраас Орост хэрэгжүүлсэн хоригийг цуцалж магадгүй гэжээ. 

Оросын тал Орос, Америкийн дээд удирдагчдын уулзалтыг зохиох санаатай байгааг ойлгож байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд орсны дараа Путинтэй уулзахад бэлэн байна гэж Трамп хэлжээ.
 
\Урьхан\ 
ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>