Ким Кардашиан кинонд тогложээ
Реалити шоуны од Ким Кардашиан хоёр дүү загвар өмсөгч Кендалл, Кайли Женнер нарынхаа хамт кинон тоглож буй гэнэ. Тэд найруулагч Гэри Росын өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан "Ocean's Eight” кинонд дүр бүтээж буй бөгөөд кино 2018 оны зургадугаар сарын 8-нд Америкийн бүх кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх юм байна.
Кинонд реалити шоуны од бүсгүйчүүдээс гадна Жорж Клуни, Брэд Питт, Сандра Буллок, Энн Хэтэуэй, Кэйт Бланшетт нарын Холливудын чадварлаг жүжигчид тоглох юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Ким, Кендалл, Кайли нар гоёмсог даашинз өмсч, Нью-Йоркт тус киноны зураг авалтад оролцжээ. Ямартай ч, кино нээлтээ хийх мөчид реалити од бүсгүйчүүд олны хэсэгт тоглож, дэлгэцээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзах бололтой.