|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 11:06
Өнөөдөр, 10:47

СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙГ ОНЦЛОВ

СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙГ ОНЦЛОВ

 

Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх нар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг судаллаа.

Хөгжимт жүжгийн театрын барилга 1959 онд ашиглалтанд орж байсан. Түүнээс хойш 3 удаа их засварт оруулсан ба холбогдох байгууллагын шинжилгээ дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй болсон тул үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэйг анхааруулсан байна. Тиймээс ХЖТ-ын шинэ барилгыг барьж уран бүтээлчид болон ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах нэн тэргүүний шаардлага байна.

Музей, Номын сангийн хувьд мөн л барилга байшин чанарын шаардлага хангадаггүй. Тухайлбал номын сангийн уншлагын танхим жижигхэн, стандарт бус харин Музейн хувьд говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх цөм болдог ба Говь гурван сайхан ууланд байрладаг "Байгалийн музей”-ийн барилгыг засварлах, тохижуулах шаардлагатайг хэлж байлаа. Тохижилтыг хийснээр аялал жуулчлалын улиралд тэнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ жуулчдыг татах улмаар аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ.

Хэдийгээр төсөв санхүү хүндрэлтэй байгаа ч нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэж соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.