Эрдэмтэд шинээр нээсэн эрвээхэйний төрлийг Дональд Трамп хэмээн нэрлэжээ

732

Эрдэмтэд шинээр нээсэн эрвээхэйний төрлийг Дональд Трамп хэмээн нэрлэжээ

 

Канад улсын шавьж судлаач Вазрик Назари эрвээхэйний бас нэгэн шинэ төрлийг олж нээсэн бөгөөд үүнийгээ АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын нэрээр нэрлэсэн байна.  Учир нь тус шинэ төрөл зүйлийн эрвээхэйн толгой дээрх үс нь түүнтэй тун адилхан үсний засалттай мэт харагдсан учир тэгж нэрлэсэн гэдгийг тэрээр Зүүкэс амьтан судлалын сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Тус эрвээхэй нь Калифорниа мужийн баруун өмнөд хэсэгт байрлах Санта Каталина арал дээрээс олдсон аж. Судлаачын тэмдэглсэнээр анх 1984 онд Санта Крүз арал дээрээс тус төрлийн эрвээхэйг цөөн тоогоор олсон боловч удалгүй устаж үгүй болжээ. Энэ төрлийн үлдсэн эрвээхэйнүүд нь ч мөн устаад эхэлчихсэн байгаа тул одоо хэрхэн үржүүлэн хамгаалж үлдэх талаар судалгаа явуулж байгаа юм.

Үүнд өндөр албан тушаалтан болон улс төрийн зүтгэлтнүүд тусална гэдэгт итгэлтэй байна гэдгээ судлаач илэрхийлжээ. Энэ нь ан амьтан болон ургамлыг алдартай зүйлс болон ерөнхийлөгчдийн нэрээр нэрлэж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн жил халуун орны загасны шинэ төрлийг ерөнхийлөгч асан Барак Обамагийн нэрээр нэрлэсэн бол Бразил улсын судлаачдын олж илрүүлсэн ховор зөгийг Япон улсын анима хүүхэлдэйн киноны баатар Покемоны нэрээр нэрлэж байжээ.





Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>