Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээлээ

443

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээлээИх жанжин Д.Сүхбаатарын мэндэслний 124 жилийн ойн хүрээндМонголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээлээ.

Монгол улсынүүхтүүхийн нэгээхэн илэрхийлэл болсон энэхүү үзэсгэлэнд Жанжин Д.Сүхбаатар болонМаршалХ.Чойбалсаннарын эдэлж хэрэглэж байсан эд зүйл багтсан байна. Ойролцоогоор 160 гаруй үзмэр зөвхөнМонголынүндэсний музейн сан хөмрөгтхадгалагдаж байдгийг ийнхүү олон нийтийн өмнө дэлгэж байгаа юм байна. Түр үзэсгэлэнг 7хоногийнтурш үнэ төлбөргүй иргэдэд үзүүлэх юм байна.

Уг үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар болон маршал Х.Чойбалсангийн амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг мөнхжүүлэх зорилгоор эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэглэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал зэрэг тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 160 гаруй ховор сонин үзмэр, эх хэрэглэгдэхүүн багтсан болно. Эдгээрийн дотор жанжин Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан малгай, дээл, гутал, хөөрөг даалин, сэлэм, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан тэрлэг дээл, цэрэг малгай, маршал сэлэм, бичгийн хэрэгсэл зэрэг сонирхолтой түүхэн үзмэрүүд бий.

Д.Сүхбаатар нь 14 наснаасаа бичиг үсэгт шамдан сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан бөгөөд 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдсан. Тэрээр Ардын хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1922 онд Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байв.

Х.Чойбалсанд эцэг Жамц нь Дугар гэдэг нэр өгсөн ч 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931 оны эцсээс Мал тариалангийн яамны сайдын албыг тус тус хашиж байсан. 1939-1952 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй 13 жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.