Харах биегүй харилцах эзэнгүй тулах цэггүй төр

672
 
Харах биегүй харилцах эзэнгүй тулах цэггүй төрТѲР гэж юу вэ! Энэ  асуултанд хэн ч ерѳнхий хариулт ѳгч чадахгүй, учир нь тийм  хариулт угаас байхгүй. Тѳр гэдэг ухагдахуунд, албан талаасаа  нийтлэг томъёолол ѳнѳѳдрийг хүртэл дэлхий гаргаагүй юм билээ. 1933 онд НҮБ-ын гишүүн орнуудын ОУ-ын Бага хурлаар батлагдан, улс орнуудын нэгдэн орсон Montevideo Convention нэртэй нэг  конвенци байна. Тэнд тусгаар  улсыг тодорхойлсон 4 шинж байдгийг л тогтоосон байна.
 Ѳѳрѳѳр тѳрийн тухайд, олон улсын хэмжээнд гарсан нэгдмэл ойлголт,  НҮБ-ын шийдвэр томьёолол ч байдаггүй юм байна. Энэ нь тѳр гэдгийг танин мэдэхүйн ерѳнхий хүрээнд улс орон бүр ѳѳрийхѳѳрѳѳ ойлгож, ѳѳрийхѳѳ үзэл баримтлалаар  цогцлоон бүтээсээр ирснийг  гэрчлэх мэт. Монголын улс тѳрчдийн тѳрийн талаарх  тѳсѳѳлѳл янз бүр. Зарим нь гэр, барилга байшин, машин унаатай, сүүлийн үед үхэр тэрэгтэй  зүйрлэсэн нь бий. Амьд организм, бүр эд эс нь ѳвчилчихсѳн, онош шаардлагатай гэдэг хэсэг бүлэг ч бaйгаа. Ард түмэн болохоор ТѲР гээч юм монголд байхгүй болсоон  гэдэг, миний хувьд энийг хамгийн ухаантай хийсэн дүгнэлт гэж бодож явдаг. Тѳрийн минь сүлд ѳршѳѳ гэж сэтгэлдээ сүсэглэдэг  монгол түмэн, тѳрийг минь олж ѳгч  хайрла хэмээн бурхандаа  залбирдаг болсоон гээд бодохоор бяцхан гуниг тѳрнѳ, гээд яах ч юм билээ дээ. Монголын тѳрийг ерѳнхийд нь УИХ-аар тѳлѳѳлүүлэн ойлгоцгоож байна, тэгж шууд хэлсэн улс тѳрч ч байгаа.  Гэтэл тэр УИХ дотор нь
 хэдэн олигархи ороод суучихсан, сайдын албан тушаал давхар эрхлээд ѳѳрсдийн сонирхлыг хүч түрэн ( determination) хэрэгжүүлсээр, тѳрийг баллуурдсаар байна. ТѲР
 намын гарт орж, бие даасан үйл ажиллгааны функци үүрэг нь арчигдсаар байна гэсэн үг, товчоор тѳрийн статус алга  боллоо гэж хэлж болно. УИХ-ын Чуулган гэх нь зѳвхѳн хэлбэрийн тѳдий, ялангуяа сүүлийн үед үзэл бодол зѳрүүтэй сѳрѳг намын 9 гишүүнийг урьж суулгаад хийдэг МАН-ын гишүүдийн ѳргѳтгѳсѳн хурал л болсон.Намын бүлэг гэгч гаж тогтолцоогоор эхлээд хэлэлцэж бодлогоо хайрцаглана, улс тѳрийн шийдвэр хэмээн тэр конспираци ( балиар хуйвалдаан) дүгнэлтээ нэрлэнэ, тэр нь голдуу олигархиудын ашгийн сонирхолд нийцсэн байна, тэрийгээ Чуулганд оруулж ирээд ѳѳрийн, ѳрѳѳлийн конооп давхар дарж байгаад  баталчихна. Манайд хууль үйлдвэрлэх технологи яг л ийм, бүтээгдэхүүний чанарын гологдол гараад байгаа шалтгаан гэвэл ердѳѳ энэ.Тѳрийн ѳмч гэж нэрийдээд байгаа обьектууд нь ч эзэн байхгүй,хэдэн хулгайчийн гарт орчихоод ард түмний нуруун дээр  10 их наядын алдагдал чирж авчраад овоолчихсон байгаа. Тѳр гэж цаасан дээр дурайтал бичигдээд үлдсэн л нэг нэр тѳдий.  Тѳртэй  холбоотой олигтой юм үлдсэнгүй. Тэрийгээ, нэр хүнд, нэр тѳр уналаа, барилаа гэх тѳдийгѳѳр хѳнгѳн дүгнэлт хийгээд, буцааж
 босгох гэж туушдаа попдоод яваад байгаа нь асуудлыг улам ч ужигруулж олигархиудад сүжирсэн, ард түмэнд хорлонтой
 тал руугаа эрчимтэй хандаж байна. Зориудын юм биш үү? гэж асуусан уншигч олон байгаа. Тэхээр, зориудаар байхгүй болгосон, баларсан тѳрийн тухай
 бичээд ямар ч утгагүй, харин тэр тѳр гээд нэр тѳдий хэлэгддэг  субьект нь тулгуураа алдаж, ганхаж эхэллээ гэсэн юм бичвэл сэрэмжлүүлэг болчихож магад гэж бодоод хэдэн үг хэлхлээ, болгоон соёрхоно уу! Тулах цэг далжис хийвэл тогоотой сүү холбис хийж ямар ч сайхан саалийн үнээ хэрэггүй болно шүү дээ л гэсэн утгаар сэрэмжлүүлэх гэсэн юмаа.
 
Аль ч улсын тѳр тулгын 3 чулуу шиг, данхайсан  3 сайхан багананд баттай суурилаж, тогтворто оршин, үйл ажиллагаагаа тайван явуулдаг. Тулгуураа алдсан нѳхцѳлд улс оронд үймээн самуун дэгдэж зарим оронд иргэний дайн болж байна. Парламентын засаглалтай гэх үймээнтэй  байгаа улс орнуудын жишээнээс  энэ концепцийн үйлчлэлийг тод харж болноо. Сэтгүүлч нийтлэлчид эхнээсээ, энэ санааг аль хэдийн хѳндѳѳд эхэлчихсэн байгаа.
 
 1.Хувийн ѳмч
 
Засаг тѳр нь тогтвортой Америк, Герман, Япон, Австрали,Канад...гээд олон оронд, тѳсвѳѳ үндсэнд нь хувийн ѳмчтѳнүүд нь бүрдүүлээд найдвартай аваад явдаг тогтолцоо оршин тогтнож байдаг гэдгийг мэдэх хүн олон байгаа, мэддэггүй, мэддэггүйлгээ  ч мэддэггүйнүүд нь ч мэдээж бас бий л байх. Үндсэний том
 хѳрѳнгѳтнүүд тѳсвийн зонхилох хэсгийг бүрдүүлнэ, бүрдүүлсэн тѳсѳвтѳѳ хяналт тавьдаг,  авилгачдаас хамгаалж байдаг  гэсэн үг. Үндэсний том хѳрѳнгѳтнүүд тѳрийн үйл
 ажиллгаанд оролцдоггүй, ѳѳрсдийн бүрдүүлсэн тѳсвийг  зувчуулах сонирхолгүй,  парламентын хүрээллийн гадна байдгаараа тѳрд шургалсан олигархиудаас үндсээрээ
 ялгаатай. Тэдний, монгол хүний ой тойнд ч багтахын аргагүй баян байдаг нь нийгмийн давуу тал биш, харин ч эдийн засгийн хүнд ачааллыг тѳрийн нуруун дээрээс
 үүрэлцэж явдгаараа ажлын хүмүүс юм. Нийгмийн ухамсарт ч тийм ойлголт гүн суусан байдаг байна. Мэдээж заримдаа лоббидуулах юм гардаг л юм шиг байна, гэхдээ
 хуулийн хүрээнд тодорхой  асуудлаар тѳр нь зохицуулаад  явдаг бололтой, ийм улс орны жишээ гэвэл Япон байна. Японы Засгийн газар, том хѳрѳнгѳтнүүддээ том том нѳхцѳл олгож дэмжиж байдгийг дэлхий даяар харж боломжоороо дуурайдаг болжээ, тиймдээ ч улс нь ѳндѳр хурдацтай хѳгжиж чаддаг  биз ээ! Гэхдээ дуурайхийн тулд
 асуудлыг хонгилын нүхээр харах биш бүхэлд нь том зургаар тусгаж авдаг онцгой билэгтэй удирдагч хэрэгтэй байдаг байхаа.
 
Дэлхийн зэсийн үнэнд бодитойгоор нѳлѳѳлж чадах нѳхцѳл, Үндэсний том хѳрѳнгѳтѳн тѳрѳн гарах боломж, нэгэнт алдагдсан ОТ-н тодорхой хувийг оруулаад ирэх тѳсѳѳлѳл ѳѳрѳѳ орж ирснийг УИХ, тѳр санаачилгаараа  тас цохив. Хулгайч, луйварчид, тѳр банкны транс гэмт хэрэгтнүүдийг гэм буруутайг нь хууль хүчний байгууллагаар нотлоод эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгээд, хувийн ѳмчинд халдахгүйгээр зээлийн ѳрѳѳ барагдуултал нь хүлээх боломжийг үгүйсгэн, эсрэгээр нь
 хулгайчийг биш ѳмчийн харилцааг шийтгэж хѳрш орныхоо дургүйг  хүргэж, дэлхийд шоолуулах юмаа нэгээр нэмж орхив. Тѳрѳѳс нууж хийсэн далд хулгайг, тѳрийн нэр
 барьсан ил луйвраар сольж амжив. Монголын тѳрийн шийдвэр нь, ѳшѳѳ хонзогнол, сэтгэлийн хѳдѳлгѳѳн, би биш бол хэн ч биш гэсэн монголжуу тэнэглэлд үндэслэн
 гардаг гэдгийг дэлхийн ѳмнѳ  нотлож чадлаа. Үр дүн нь ерѳнхийлѳгчийн сонгуулийн сайн  PR болно гэсэн тѳсѳѳлѳл нурж,  ашиг сонирхлын хувьд улс  тѳрчдѳѳс бусдад нь ялгаагүй  юмаар ард түмнээ талцуулж орхив.  Хувийн том ѳмчтѳнүүд тѳрдѳѳ туслах нь бүү хэл тѳрд итгэх сэтгэл нь барагдаж буйгаар тѳр ѳѳрийхѳѳ тулах баганыг
хѳрѳѳдлѳѳ, маш харамсалтай. ОУВС-ийн, ялангуяа ЭФФ хѳтѳлбѳр бол үндэсний хѳрѳнгѳтнүүдэд их ээлтэй, тѳсѳв зувчуулагч нарын хушууг хайрдаг тѳсѳл. Улс тѳрчид
 хичнээн дургүй байлаа ч одоо ѳнгѳрсѳн, оройтсон. Улс орноо ѳѳрсдѳѳ олигтой удирдаад явж чадахгүй, ард түмнийхээ эсрэг тѳр гэдгээр дэлхийд цоллуулаад явж байгаа тѳрд үүнээс ѳѳр арга  үлдсэнгүй. Ёстой босоо Гамбаагийн хэлснээр нохойн гѳлѳг шиг хѳтлүүлээ л явахаас ѳѳр гарц байхгүй болсоон. ОУВС-ийн хѳтѳлбѳр дуусмагц,
 тѳсѳвт хяналт тавих функци тѳрд биш, тѳрѳн гарч ирж байгаа  үндэсний хѳрѳнгѳтнүүдийн гарт  үлдвэл их сайн, улс тѳрчид үхэн хатан эсэргүүцнэ мэдээж, гэлээ ч
 бодит байдал үүн рүү хѳтлѳгдѳнѳ. УИХ-ын гишүүн, сайд болох гэж амьдралаараа дэнчин тавин гүйж мунагтдаг гаж үзэгдэл салхинд хийссэн хамхуул шиг алга болно,
 энийг хүсээгүй эрх мэдлийн донтонгууд гудамжинд гарна.Миний энэ хэлсэнд эргэлзсэн хэн нэгэн байваас энэ хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж байгаа орнуудыг бяцхан судлахад л шууд мэдэх болно. Монголыг энэ хѳтѳлбѳр рүү монголчуудын хувь заяа авчирсан гэж бодож байна. Орж ирж байгаа боломжийг аль хир унацтай  ашиглаж чадах нь ард түмнээс биш,тѳрѳѳс ѳѳрѳѳс нь шалтгаална.
 
 2. Дундаж давхарга
 
 Гагцхүү тѳрийг тулаад ч зогсохгүй, ерѳѳсѳѳ улс орныг бүхэлд нь тогвортой байлгаж чаддаг гайхамшигтай их хүч бол  дундаж давхарга юм. Би энэ тухай  олон удаа бичсээр ирсээн. Дундаж давхаргын үнэлгээ нь ердѳѳ ганцхан, ѳрхийн дундаж орлогоор  хэмжигдэнэ. Овойж оцойсон баян биш ч бодит орлого нь амьдралаа
 бүрэн аваад явчих хэмжээнд  хүрэлцээтэй тѳвшинг хэлнэ.Эрхлэж байгаа ажил тѳрлѳѳс хамаарахгүйгээр, амьдралын зайлшгүй хэрэгцээ, хэрэглээний эд зүйлс, ажил үйлчилгээг худалдан авахад тѳлбѳрийн чадвартай байгаа тэр л тѳвшинг хэлнэ. Ийм тѳвшин нь хүн амын 50-иас дээш хувийг эзлэж байх нѳхцѳлд тѳр тогтвортой, иргэд
 тайван амьдралтай байдаг эдийн засгийн хуультай.
 
 Монголын тѳр, ялангуяа Сангийн яам, тѳв банкны буруу үйл ажиллагаанас болж 60 мянган ААН хаалгаа барив, дундаж давхарга сѳхрѳв. Арилжааны хэдэн банк нь
 нийгмийн энэ ноцтой хямралыг, зээлийн хүүгээ бууруулах аргаар илааршуулах нѳхцѳл үүсгэж чадсангүй, тѳр ч олигтой арга хэмжээ авсангүй баахан хѳтѳлбѳр,
 биелэгддэггүй тѳлѳвлѳгѳѳ, тунхаг ярьсаар ажиллах хүчнээ гадагш алдах хаалгыг цэлийтэл нээв. Иргэдийн гадагш хандах урсгал нь ѳрхийн бодит орлоготой
 урвуу хамааралтай гэсэн эдийн засгийн зүй тогтол үнэнээр хэрэгжив. Ажиллах хүчний тѳлѳѳх ОУ-ын тэмцэлд ядуу Монгол сайн дураараа ийн тус болов.
 
 ОУВС-ийн ЭФФ тѳсѳл нь халамж  танаж татвар нэмдгээрээ дундаж  давхаргад хүнд тусдаг тѳсѳл. Гэхдээ татварын реформ яаж хийхийг заадаггүй, гацхүү  татвараар орж ирэх орлогыг  нэмэгдүүлэхийг л шахдаг. Татвар  тѳлѳлтѳѳр дэлхийд 156 хавьд жагсдаг манайх шиг улсад ашиг тусаа мэдээж ѳгнѳ. Ядаж л татвар
 бол дарамт биш, шинэ технологи  нээх, үйлдвэрлэлийг ѳргѳтгѳх  хѳшүүрэг механизм бий болох  нѳхцлийг авчрах боломж нээгдэх байх. Гэхдээ, татвар нэмэхдээ
 дундаж давхаргаа санаатай юм шиг унагах системийг монголын тал, тухайлвал Сангийн яам нь санал болгоод байж болохгүй л дээ.Татварын реформоорр дундажаа
 ширэвчихгүй icome tax гэх системийг санал болгох ёстой. Энэ системд дундаж болон бага орлоготой татвар тѳлѳгчдийг хѳндѳхгүй,  харин ч ядуу хэсгийг татвараас
 чѳлѳѳлж томуудад орлогоор ѳсѳн нэмэгдэх ( прогрессив) татвар ноогдуулдаг зарчим үйлчилнэ, маш ашигтай систем. Татвар их тѳлѳхийн хирээр, томуудад том
 том сайн нѳхцлүүд олгогдоно, урамшуулах механизм давхар явагдана. Сангийн сайдын санал болгоод байгаа шаталсан системд татвараас бултан зайлах том
 эрсдэл орж ирж шударга бус хандлага газар авна, ѳрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үхлийн аюулд орно. Тэхээр хамгийн муу вариант, тѳр тулж байгаа дараагийхаа баганыг хѳрѳѳднѳ гэсэн үг. Нийтдээ, мэдээж ОУВС-ийн тѳсѳл хэрэгжсэнээр ѳвдѳлт мэдрэгдэх нь гарцаагүй, гэхдээ хѳтѳлбѳрт хамрагдаагүй бол ѳвдѳх биш үхэх байсан байж мэднэ.
 
 3. Тѳрийн ёс зүй
 
 УИХ-д сонгогдсон гишүүд хэн нь ч парламентийн нийтлэг ёс зүйд нийцэж, ѳѳрийгѳѳ ѳѳрчилж чадах нь тѳрийн амин чухал тулгуур  байдаг. Би энэ тухай санаагаа аль
 хэдийн илэрхийлсээн. http://sonin.mn/news/easy-page/75024 Нээлттэй парламент гэдэг нь ард түмний ИНДЭР ( платформ) байхыг хэлнэ, тэр индрийн голлон тоглогч нь
 гишүүд. Гишүүд ёс зүй алдах нь баганаа хѳрѳѳдѳѳд байгаатай эгээ л адилхан. Энэ удаагийн парламент энэ тал дээр арай гэхэд дэндүү байгаа, тэр хэмжээгээр ард олны хүндлэл холдсоор байна. Ард түмэнгүй тѳр гэж юу байхав дээ!
 
 Эдийн засагч, социологич
 И.Цэрэнхүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>