|
Видео

Шинэ мэдээ

Цусны даралтнаас сэргийлэх жимснүүд

Өнөөдөр дэлхий нийтийн өвчлөлийн үзүүлэлтийг цусны даралт ихсэх өвчин давамгайлж байна. Артерийн судасны цусны даралт нэмэгдэх эрсдэлийг үүсгэх гол хүчин зүйл нь стресс, амьдралын тогтворгүй хэмнэл, эрүүл бус хоололт, тос өөхтэй хүнсний бүтээгдэхүүнүүд тооцогдож байна.  Артерийн даралтыг бууруулахын тулд аль болох  калори өндөртэй, тос өөх ихтэй хүнсний бүтээгдэхүүн болон давс, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Цусны даралтыг хэвийн хэмжээнд тогтвортой байлгахад тустай жимс жимсгэний талаарх мэдээллийг оруулж байна.

1. Аньсны шүүс

Аньс болон аньсны шүүс үрэвслийн болон хэт исэлдэлтийн эсрэг  үйлчилгээ үзүүлдэг тул цусны судасны гэмтэл,  даралт ихсэх зэргээс сэргийлдэг. Аньсны шүүс нь судасыг тэлж даралтыг бууруулахын зэрэгцээ цусны урсгалыг сайжруулах нөлөө үзүүлдэг. Мөн С витамины онцгой сайн эх үүсвэр болдог.

Зөвлөгөө: Аньсны шүүсыг яг хэрхэн хэрэглэх талаар тогтсон стандарт байдаггүй тул та тухайн сонгосон бэлдмэлийн зааврийн дагуу хэрэглээрэй .


2. Гадил 

Гадил жимсэнд калий, магний зэрэг хүнд ашигтай бараг бүх төрлийн микро элемент агуулагддаг учир зүрх судасны системийг тогтворжуулахад өргөн хэрэглэдэг байна. Тархины эд эсийг тэжээн хүчилтөрөгчөөр хангадагаас гадна бие дэх шингэний тэнцвэрт байдлыг хангадаг, В6, С амин дэмээр баялаг энэ жимсийг өдөр бүр хэрэглэх нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх ашигтай юм байна.


3. Алим 

Холестериныг бууруулдаг алим жимсний байгалийн чихэр нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна. Өдөрт нэг алим идэх нь цусны даралт ихсэх дарамтаас ангижруулдаг. Үүнээс гадна алимны уксус ч мөн адил үйлчилгээтэй юм байна. 

4. Усан үзэм 

Өдөр бүр усан үзэм хэрэглэх нь цусны даралт ихсэх эрсдлийг бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ жимс нь зүрх судасны системийн үйл ажиллагааг бэхжүүлж, цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг байна. Ихэнх хэрэглэгчид усан үзэм худалдаж авахдаа өнгөн хальсан дээрх толбоор тухайн жимс муудсан гэх дүгнэлт хийдэг нь өрөөсгөл ойлголт юм байна. Харин хэт суларсан  байвал хадгалалтын нөхцлөөс үүдэн эерэг чанар нь суларсан гэж олйгох нь зүйтэй  юм байна.

5. Анарын шүүс 

АСЕ бол цусны судсыг агшаадаг ангиотензин 2 хэмээх уургийг үүсэхэд оролцдог энзим юм. Анар жимсний шүүс байгалийн гаралтай АСЕ ингибиторийн үйлчилгээ үзүүлдэг. Зарим судалгаагаар анарын шүүс АСЕ ийн хэмжээг 36 хувиар бууруулж систолын даралтийг бууруулах үйлчилгээ үзүүлсэн баримт байдаг.

Зөвлөгөө: Өдөрт хоёроос гурван унцийг ус болон эрдэсжүүлсэн устай хольж ууна.



6. Хүрэн манжингийн шүүс

Хүрэн манжин нь кали болон фолийн хүчлийн чухал эх үүсвэр болдог бөгөөд эдгээр нь цусны даралт зохицуулхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үүнээс гадна хүрэн манжин нитрит агуулж байдаг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах болон цусны урсгалыг хурдасгах үйлчилгээ үзүүлдэг байна. Эцэст нь хэлэхэд хүрэн манжин цусны судасны эрүүл үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ судсыг гэмтээдэг гомоцитейний эсрэг нөлөө үзүүлдэг ажээ.

Зөвлөгөө: Өдөрт нэгээс хоёр аяга хүрэн манжингийн шүүс уух нь цусны даралтыг бууруулахад шууд нөлөө үзүүлдэг. Английн судлаачид даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг  нитритийн төрлийн эмийг хүрэн манжингийн шүүснээс гарган  авчээ.

 
 
 
Эх сурвалж: emegteichuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.