Ходоодны шархлаа өвчин илрэх шинж тэмдэг
Ходоодны гэмтээгч ба хамгаалагч хүчин зүйлийн тэнцвэр, ходоод, дээд гэдэсний мэдрэл-шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхэвчийн хэсэг газрын тэжээлийн байдал доройтсны улмаас шархлаа үүсдэг. Шархлаа өвчин нь элбэг тохиолддог өвчнүүдийн нэг бөгөөд ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 10 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг гэсэн үзүүлэлт байдаг. Мөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол 2-7 дахин илүү өвддөг байна.