Нялхасын эндэгдэл буурчээ
Улсын хэмжээнд 2017 оны хоёрдугаар сард 4741 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 4771 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1375 (22.5%)-аар, амьд төрсөн хүүхэд 1384 (22.5%)-өөр буурчээ. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны хоёрдугаар сард 84 болж, өмнөх оны мөн үеэс 39 (31.7%)-өөр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2017 оны хоёрдугаар сард 18 болж, өмнөх оны мөн үеэс хоёроор буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20 болж, өмнөх оны мөн үеэс дөрвөөр буурчээ.