Селена Гомес Биберыг хаяжээ
Үүнийг мэдээд Селена дэлбэртлээ уурлажээ. Маш их уурссан тул буцах тасалбараа солиод төлөвлөснөөсөө хоёр хоногийн өмнө нисч одсон байна. Одоо тэдний харилцаа дуусгавар болсон гэж мэдэгджээ. Жастин загвар өмсөгч бүсгүйтэй зүгээр л найзууд гэдгээ хэлтэл Селена сонсоо ч үгүй аж. Үүнээс болж тэд ам мурийсан гэнэ. Селена өөрийгөө доромжлогдсонд тооцож суугаа юм. Түүгээр ч үл барам тэр гайт өдрийн орой болсон үдэшлэг дээр Бибер загвар өмсөгч Кендаллтай хамт зургаа авахуулж байснаас гадна түүний ээж Крис Женнер, эгч Ким Кардашьян нартай ангалзжээ.
Эх сурвалж www.wikimon.mn