Малчдад өвс үнэгүй олгохоор шийдвэрлэв

176

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 160.6 мянган өрхөд 61.5 сая мал өвөлжиж, хаваржиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс малын тоо 9.9 хувь буюу 5.6 саяар, малчин өрхийн тоо 7.5 хувиар тус тус өссөн дүнтэй гарсан.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээ хийхэд манай орны нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож, мал төллөлт ид явагдаж байгаа энэ үед 12 аймгийн 92 суманд хаваржилт хүндэрсэн.

Ялангуяа 2017 оны 03 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд баруун, төв, болон говийн бүсийн зарим аймгуудад их хэмжээний цас үргэлжлэн орж, шуурсны улмаас зарим аймгуудад ийнхүү хаваржилт хүндрээд байна.

Улс орны хэмжээнд 1.8 сая эх мал төллөж, 1.7 сая төл мал бойжиж, мал төллөлт 7.3 хувьтай байна.

Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн тул гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх аймгууд дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа нийт 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд олгох асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.