Танилц: Татварыг ингэж нэмнэ

821

Танилц: Татварыг ингэж нэмнэ

 

ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбогдуулан 2017 оны улсын төсөвт тодотгол хийж буй. Өнгөрөгч долоо хоногт энэхүү тодотголын эхний шатны хэлэлцүүлгийг хийсэн. Хөтөлбөрт хамрагдах нэг нөхцөл нь зарим төрлийн татварыг нэмэх тухай байгаа.  Үүнд нийт 7 төрлийн татварын асуудал яригдаж байна.  Гэхдээ татвар нэмэх асуудалд эрх баригчдын хувьд нэлээд болгоомжлонгуй хандаж байгаа. Өмнөх долоо хоногийн хэлэлцүүлгээс харахад ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудалд гишүүд тийм ч таатай хандахгүй байгаа нь анзаарагдсан. УИХ энэхүү төсвийн тодотголын төслийг анхны хувилбараар нь батлах уу, аль эсвэл  татварыг нэмэхгүй  хуучнаар нь авч үлдэх  эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно.

Мөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах асуудал энэ хүрээнд яригдаж байгаа. Гэхдээ олонхи гишүүдийн үзэж байгаагаар үүнд босго тогтоох хэрэгтэж гэж байна. Тухайлбал,  50 сая, 100 сая төгрөгөөс дээшхи хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж болох юм гэсэн байр суурь барьж байх шиг.

Засгийн газар төсвийн хуулийг боловсруулахдаа татварын хувь хэмжээг хэдэн хувиар нэмэхээр тооцож  өргөн барьсаныг уншигчиддаа хүргэж байна.

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР:

1.5 сая төгрөгөөс дээш цалинд  5 хувийн татвар ногдуулна

Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ:

2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч  1 нэгж

2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж

2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж

Нийт дүнгээрээ 5 нэгж

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО:

Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна

Хэрэгжих хугацаа: 2017.04.01 (Дөрөвдүгээр сар гарсан тул хэрэгжих хугацааг хойшлуулах магадлалтай)

АВТО БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.

Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.

Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ –ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.

Хэрэгжих хугацаа: 2017.07.01, 2017.10.01

АВТО МАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Хэрэгжих хугацаа: 2017.04.01

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж             Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (Төгрөгөөр)
  Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)  
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил
1500 ба түүнээс доош 750.000 1.600.000 3.350.000 10.000.000
1501-2500 2.300.000 3.200.000 5.000.000 11.700.000
2501-3500 3.050.000 4.000.000 6.700.000 13.350.000
3501-4500 6.850.750 8.000.000 10.850.000 17.500.000
4501 ба түүнээс дээш 14.210.000 27.200.000 39.150.000 65.975.000

АРХИ, ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь

2019 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

2020 онд архи 5 хувь, тамхи 5 хувь

Хэрэгжих хугацаа: 2018.01.01

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

Хэрэгжих хугацаа: 2017.04.01  /Энэ хугацааг сунгаж магадгүй/

П.Булган

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>