ХҮНТЭЙ СУУХЫН ТУЛД ХҮҮХДЭЭ ТӨӨРҮҮЛСЭН ГЭЖЭЭ

635

ХҮНТЭЙ СУУХЫН ТУЛД ХҮҮХДЭЭ ТӨӨРҮҮЛСЭН ГЭЖЭЭ

 

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хүүхдийг очиж авсан бөгөөд худалдааны төв дэх камерын бичлэгт уг хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн нарийвчлан шалгахад 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон байна. Ч гэгч бүсгүй С гэгч залуутай хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон гэдгээ мэдүүлжээ. Дээрх хоёр этгээдэд 117. 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Уг зүйлд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 251-300 цаг албадан ажил хийлгэх, мөн 3-6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан байдаг ажээ. Харин 117.2-т энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг ажээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл бэлтгэн олон нийтэд мэдээлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>