Б.Жаргалсайхан: "Сити" дээд сургууль бурханаар бөөлждөг эмэгтэйг багшаар ажилд ав
Сошиал ертөнцөд олон нийтийн анхаарлыг татаад байгаа О.Осоржамаад Сити их сургууль 4 жил жүжигчний мэргэжлээр үнэ төлбөргүй сурах боломж олдсон юм.
Учир нь news.mn сайт О.Осоржамаагаас бүрэн хэмжээний ярилцлага авсан бөгөөд уг ярилцлагынхаа үеэр жүжигчний мэргэжлээр сурах хүсэлтэй ч амьдралын боломжоос шалтгаалаад сурч чадахгүй байгаа талаараа өгүүлсэн нь тус сургуулийн хамт олны сонорт хүрч сургуулийнхаа урилгыг өнөөдөр гардан авсан билээ. Тэгвэл хэлэх гэснээ шууд хэлчихдэг шулуун шудрага зантай УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудсандаа бичихдээ "СИТИ ДЭЭД СУРГУУЛЬД БУРХАНААР БӨӨЛЖДӨГ ЭМЭГТЭЙГ БАГШААР АВ
Сити хэмээх дээд сургуульд Осоржамаа дүү маань элсэн орлоо. Ерөнхийдөө бол дүүгийн боловсрол ойлгомжтой. Дунд сургууль ч төгсөөгүй хүн. Уг нь бол дээд сургуульд орж байхын оронд компанид ажилд орсон бол дээр байв. Дээд сургууль төгссөн ажилгүй хүн нэмэгдэнэ.Цаг алдахын нэмэр дээ. "Дух" Цэцгээ мэтийн нөхдүүд Осоржамаа дүүгээр сошиалын хандалтаа өсгөж байх шиг. Дараа нь "ёо ёо"-той гэж дооглоод л. Дүү бол цоо эрүүл биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Битгий доог тохуу хийгээч. Чансаа өндөртэй Сити дээд сургууль бүтэн дуу цээжээр мэдэхгүй Осоржамааг оюутан болгож байгаа бол бурханаар бөөлждөг эмэгтэйг багшаар аваарай. " хэмээн шүүмжлээд амжжээ. О. Осоржамаа хэмээх энэхүү залуу өөрийн фэйсбүүк хуудсаар хэд хэдэн удаа "Live" буюу шууд бичлэг хийж олон нийтийн дургүйцлийг хүргэж асан нэгэн. Харин news.mn сайтад өгсөн ярилцлагаас хойш түүнийг сайнаар хүлээж авах олон гарч ирсэн боловч сайныг дагавал саар гэгчээр басгүй хүндхэн шүүмжүүдийг хүлээж байгаа бизээ.
Б.АМИ
Эх сурвалж: www.ALDAR.mn