Ч.Улаан: Ж.Батсуурь системийн золиос боллоо

681

УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.  УИХ-ын гишүүн Ч.Улаан "Өндөр шаардлагатай, хариуцлагатай байя гэж байгаатай санал нийлж байна.

Энэ бол төрийн албан хаагчдад хамаатай шийдвэр. Ажлаа мэддэггүй, хүндэлдэггүй, төрийн ажилдаа хайнга ханддаг хүмүүс их байгаа шүү дээ. Батсуурийн сайд хувьд системийн золиос болж байна. Сайдынхаа ажлыг хийдэггүй ялзрал тэнд байна.  Баг нь Батсуурийг хүлээж авсангүй юу. Батсуурь багтаа орж ажиллаж чадсангүй юу. Нөгөө ялзарсан аппарат хэвээрээ үлдчихвий дээ.

Төрийн албан хаагч шүүмжлэл хэлэнгүүт даргаар яриулахгүй бол болохгүй нь гэдэг болсон. Тиймээс бусад яамдын ажлыг үүгээр цензүүрлэх хэрэгтэй. Яамдуудын албан тушаалтнуудад холио солио хийсэн ч ажил нь явахгүй байна. Шалгах хэрэгтэй” гэв

Сэтгүүлч Ч.Зэвэг


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>