Бяцхан баянзүрхчүүд баяраа тэмдэглэлээ

763

 

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зохион байгууллаа. Дүүргийн 28 хорооны төлөөлөл болох амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой айлын болон хөгжлийн бэрхшээлтэй 1100 хүүхдийг баярлуулсан юм.

Энэ жилийн баяр хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, эрүүл мэндийг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Дүүргийн Соёлын ордонд болсон тус арга хэмжээний үеэр Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчид Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн найруулсан "Баавгай дуулах уу” хүүхдийн жүжгээрээ хүрэлцэн ирсэн дүү нартаа бэлэг барьсан.

Баянзүрх дүүргийн Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан эл арга хэмжээнд бяцхан баянзүрхчүүд баярынхаа өдрийг баяр баясгалан, хөгжил хөөр, аз жаргал дүүрэн угтаж байгаад эцэг эхчүүд нь сэтгэл хангалуун байлаа гэж Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Бяцхан баянзүрхчүүд баяраа тэмдэглэлээ
Бяцхан баянзүрхчүүд баяраа тэмдэглэлээ
Бяцхан баянзүрхчүүд баяраа тэмдэглэлээ

 

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>