|
Видео

Шинэ мэдээ

“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа

 
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл /Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбоотой хамтран Монгол улсад шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан залуусын хандлагыг өөрчлөх, тэдний судалгааны ажлын чиглэлийг хөгжлийн бэрхшээл судлал салбар шинжлэх ухаан руу хандуулах зорилгоор Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаар "Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдааныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Илтгэлийг 2017 оны 03 сарын 27 өдрөөс 05 сарын 27 өдөр хүртэл 2 сарын хугацаанд хүлээж авсан бөгөөд нийт 56 оюутан, залуус оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан оролцсон. Үүнээс I-р шатны шалгаруулалтад СЗСҮТ-ийн БХНОХ-ийн мэргэжилтэн нар шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажиллаж шилдэг 6 илтгэлийг 2017 оны 05 сарын 29 өдөр шалгаруулсан бөгөөд II-р шатны шалгаруулалтад СЗСҮТ-ийн БХНОХ-ийн мэргэжилтэн, НЗХГ-ын мэргэжилтэн, МОХ-ны мэргэжилтэн нар шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажиллаж Тэргүүн байр, Дэд байр, Гурав дугаар байр, Тусгай байр 3 нийт 6 илтгэлийг 2017 оны 05 сарын 30 өдөр шалгарууллаа.

Тус уралдаанд шалгарсан оролцогчдод 2017 оны 05 сарын 30-ны өдөр төв ХААН банкны театрт зохион байгуулагдсан "Хүүхэд бүхэн жаргалтай” өдөрлөгийн арга хэмжээн дээр дараах шагналыг гардууллаа.

Тэргүүн байранд ШУТИС, БАТС-ийн оюутан С.Цэрэндулам шалгарсан бөгөөд дараах шагналын хамт. СЗСҮТ-өөс Өргөмжлөл гарын бэлэг, НЗХГ-аас MKIT сургалтын төвд 6 сар үнэ төлбөргүй суралцах Эрхийн бичиг, МОХ-оос Манлайлагч оюутан алтан медаль.

Дэд байранд МУИС, БС-ийн оюутан А.Хүдэрчулуун шалгарсан бөгөөд дараах шагналын хамт. СЗСҮТ-өөс Өргөмжлөл гарын бэлэг, НЗХГ-аас MKIT сургалтын төвд 3 сар үнэ төлбөргүй суралцах Эрхийн бичиг.

Гурав дугаар байранд МУИС, ШУС-ийн оюутан О.Оюундалай шалгарсан бөгөөд дараах шагналын хамт. СЗСҮТ-өөс Өргөмжлөл гарын бэлэг, НЗХГ-аас MKIT сургалтын төвд 3 сар үнэ төлбөргүй суралцах Эрхийн бичиг.

Тусгай байранд МУИС, ХЗС-ийн оюутан Б.Баярмаа, МУИС, ХУC-ийн оюутан Т.Хандаймаа, ШУТИС, БУХС-ийн оюутан М.Айбол нар шалгарсан бөгөөд дараах шагналын хамт. СЗСҮТ-өөс Өргөмжлөл гарын бэлэг, НЗХГ-аас MKIT сургалтын төвд 1 сар үнэ төлбөргүй суралцах Эрхийн бичиг тус тус гардуулав.

 
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.