Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

717

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

 

Бүх нийтээрээ амрах тогтоолын дагуу  өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замд тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ.

Энэхүү дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Хүүхдийн баяр"-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>