"Универсиад"-ын галт бамбарыг Турин хотод асаав

337

 "Универсиад"-ын галт бамбарыг Турин хотод асаав

Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр "Универсиад" наадам Тайванийн Тайпей хотод болно. Тэгвэл энэ удаагийн наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр Италийн Турин хотод боллоо. Тус хотод 1959 онд анхны "Универсиад" наадам болж байсан тул галт бамбарыг уламжлал ёсоор тус хотоос эхлүүлж байгаа нь энэ. 

"Универсиад"-ын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбоон ерөнхийлөгч О.Матыцин, "Универсиад-2017" наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпийн аварга Чу Му Ен нар оролцлоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.