Анхааруулга: Шууд дамжуулж буй сугалаа, урамшуулалд оролцохоос болгоомжлоорой
Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр зохиогдож буй сугалаа, урамшууллын мэдээлэлд оролцохгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхаарууллаа. Ийм мэдээллийг харсан тохиолдолд “Report” хийж, өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг хохирохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Мөн зөрчилтэй вэб хуудсыг хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр илгээх боломжтой бөгөөд хүсэлт илгээхдээ зөрчилтэй вэбийн линк, нотлох баримт, тайлбарыг хавсаргах юм.