"Mongolians next top model" тэмцээнээс гараагаа эхэлсэн 16 настай Б.Жагзмаа аль хэдийн моделийн карьераа эхлүүлжээ. Б.Жагзмаа арван жилийн ширээнээс салаагүй ч охин секси дүр төрх бүтээсэн нь сошиал хэрэглэгчдийн эгдүүцлийг хүргэж хатуухан шүүмжлэлд өртөж байсан цаг үе саяхан. Тэрээр энэ сарын 30-ны өдөр болох "Miss wolrd 2017" тэмцээнд эх орноо төлөөлөхөөр өрсөлдөж буй бүсгүйчүүдийн нэгээр шалгарчээ. Тус тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаар шалгарсан есөн бүсгүй өрсөлдөж байгаа юм. "Miss wolrd 2017" тэмцээний эрхийн төлөө Ц.Энхжин, Ө.Урангоо, А.Бөртэ-Үжин, Б.Гүнзаяа, Б.Амина, Б.Мөнхчимэг, Э.Азбилэг, Б.Номин-Эрдэнэ нар өрсөлдөж байна. Тэдний нэг нь эх орноо төлөөлж БНХАУ-ын Санья хотод ирэх 11-р саод зохиогдох дэлхийн мисс тэмцээнд өрсөлдөх юм. Шилдэг оролцогч нартаа амжилт хүсье.