Америкчуудыг байлдан дагуулж буй "Миний нэрийг ..." богино хэмжээний уран сайхны кино

923
"Миний нэрийг ... За өөрийгөө дараа нь танилцуулья... Би гэж ярихаа болж бид хоёр..., бид гурав..., бид дөрөв ... гэж ярьдаг болж, шинэ дүрмээр амьдарч эхэлнэ. Энэ шинэ дүрмийг ГЭР БҮЛ гэдэг” энэ бол найруулагч С.Сансарын "Миний нэрийг ...” гэх англи хадмал бүхий богино хэмжээний уран сайхны кино бүтээлээс сонсож болох гайхалтай ишлэлүүдийн нэг юм.

Найруулагч С.Сансар "Миний нэрийг ...” уран бүтээлийнхээ зургийг АНУ-д авчээ. Амьдралд хоёрхон үнэн зүйл байдаг. Энэ бол төрөх ба үхэх. Тэгвэл төрөхөөс үхэхийн хооронд юу оршдог вэ. Үүнийг л найруулагч харуулахыг зорьжээ. Ингээд 13 минут 48 секунт үргэлжлэх найруулагч С.Сансар /Sansar Sangidorj/-ын "Миний нэрийг ...” богино хэмжээний уран сайхны киног хүргэж байна. Энэхүү уран бүтээл Америкчуудыг байлдан дагуулаад байгаа гэнэ шүү.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>