|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

“ТЭЦ IV”-ИЙН ПОД СТАНЦАД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

“ТЭЦ IV”-ИЙН ПОД СТАНЦАД ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

 

Засгийн газрын "Алт 2” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ, АМГТГ-аас Заамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 15 мянган га газарт ашигт малтмалын хайгуулын зориулалтаар "Эрдэнэсийн Эрэг” компанид энэ оны долдугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл олгосон байна. Энэхүү тусгай зөвшөөрлийг Заамарынхан эсэргүүцэж жагсаал, цуглаан хийсээр байгаа. Өнөөдөр /09.13 / Үндэсний мэдээллийн төвд Нутгийн удирдлагын холбооны гишүүн Ж.Ханджав, Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах, сумын өндөр настан Н.Гантөмөр, ажлын хэсгийн ахлагч Ж.Буянхишиг, Нутгийн зөвлөлийн дарга Д.Дамбадагва, малчин Г.Эрдэнэцогт нар хэвлэлийн бага хурал хийж БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газарт шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. Шаардлагад "Алт-1” хөтөлбөрийн ашиг, стратегийн үнэлгээ хийгээгүй бөгөөд нэг ч удаа нөхөн сэргээлт хийлгүйгээр дахин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа нь малчин иргэдийн бухимдлыг төрүүлээд буй юм. Тодруулбал, "Өвөр наймган” хэмээх газарт 15541,08 га газрыг тус компанид олгохдоо иргэдийн саналыг огт харгалзаж үзээгүйгээс гадна тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн гурван шатны нутгийн удирдлагын байгууллагын тогтоол шийдвэрийг дээд шатны байгууллага үл тоон олгосонд малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байгаад харамсч байна. Тиймээс "Эрдэнэсийн Эрэг” компанид олгосон алт эрж хайх тусгай зөвшөөрлийг цуцлуулахыг шаардаж байна. Хэрэв уг лицензийг цуцлахгүй бол шат шатны шүүхийн байгууллагад хандаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв.


Ц.БАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.