Улсын хэмжээнд ашигт малтмалын 3538 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

192

Улсын хэмжээнд ашигт малтмалын 3538 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

 

Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан мэдээгээр 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний  өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3538 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутгийн эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1941

6.9%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1580

0.9%

Нийт

3521

7.8%

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 397 дугаар тогтоолоор  Цөмийн энергийн газар татан буугдсан,  2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор  Ашигт малтмалын газар болон Газрын тосны газар нэгдэн нийлснээр цацраг идэвхит ашигт малтмалын орд илрэл бүхий талбай, Цөмийн энергийн тусгай зөвшөөрлүүдийн талбай,  газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай, хайгуул болон, эрлийн талбайн мэдээлэл, солбицлыг нэгдсэн кадастрын бүртгэлийн системд нэмж бүртгээд байна.

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн тоо /2015-2017 он/


Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой  18.2 сая гектар талбайн солбицлыг тодорхойллоо

Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр баталсан нь 1.6 сая гектараар нэмэгдэж нийт 10.2 сая гектар талбай болоод байна. Ингэснээр сонгон шалгаруулалтын ажлыг багц талбайгаар тасралтгүй явуулах боломж бүрдсэн.  Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой  18.2 сая гектар талбайн солбицлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргуулахад бэлэн болголоо.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох ажлыг улам боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Цаашид Германы BGR төсөл, GAFAG компаний тусламжтайгаар Кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгох онлайнаар  бүртгүүлдэг байх зохицуулалт хийхээр хамтран ажиллаж байна.

Ашигт малтмалын Кадастрын үйл ажиллагааг олон улсад мөрдөгддөг, уул уурхайн кадастрын жишигт хүргэнэ

Дэлхийн банкны тусламжтайгаар засаглалыг дэмжих төслийн хүрээнд  "Уул уурхайн бүртгэл, кадастрын систем” төсөл Геологи, уул уурхайн Кадастрын нэгж дээр хэрэгжиж, Монголын уул уурхайн кадастрын ил тод, байдлыг сайжруулах, олон улсын түвшинд тавигддаг шаардлагыг хангахуйц иж бүрэн цахим системийг нэвтрүүллээ. Цахим системийг нэвтрүүлснээр:

  • өргөдлийн явцыг харах,
  • өргөдөл гаргах боломжтой талбайн зураг боловсруулах,
  • сонирхсон талбайн давхцлыг шалгах,
  • сонгон шалгаруулалтын талаархи мэдээлэл авах,
  • хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн болон ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайн зураг, статистик мэдээлэл харах зэрэг минут секунд тутамд өөрчлөгдөж байгаа кадастрын бүртгэлийг харж мэдээлэл авах бүрэн боломжтой болсноор кадастрын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болоод байна.

204 аж ахуй нэгжийн уулын ажлын төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2017 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн 322 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 204 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.