Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, хоёр орын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.