У.Хүрэлсүхийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн барилаа

656

У.Хүрэлсүхийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг билээ.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын ерөнхий сайдаар томилох асуудал энэ Аравдугаар сарын 7-ны дотор УИХ-аар шийдэгдэх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>