Нүцгэн унтахын 7 сайн тал

2008
Хувцастай унтах бол зуршил. Харин нүцгэн унтах хэв маяг дэлгэрэх үед, үүнийг уншин суугаа бүсгүй та ичих зовохоо түр мартан туршаад үзэхийг хүсэх байх. Нүцгэн унтах нь эмэгтэй хүнд ямар ач тустай болох нууцаас дэлгэж байна. Судалгааны үр дүнд, нүцгэн унтах нь бүтэн бие амарж чадахааас гадна, хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Нүцгэн унтах нь дараахь 7 сайн талтай.
 

1. Нүцгэн унтах нь таатай мэдрэмж төрүүлдэг

Биеийг "чөлөөлөөд” зогсохгүй, өөрт чинь эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлж арьс болон хөлсний нүхний сүвний ялгаруулалт, түүний нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг. Сэтгэл мэдрэлийг тайвшруулж, дасан зохицох чадвар болон дархлааг сайжруулдаг.

2. Тавгүйтлийг арилгадаг

Сэтгэл санааны тавгүйтлийг тайтгаруулахад дээд зэргийн үр дүнтэй. Ялангуяа хэвлийн дотор эрхтэний мэдрэлийн системийн ачааллыг арилгахаас гадна, цусны эргэлтийг сайжруулж удаан хугацааны өтгөн хаталт, гэдэс гүйлгэлт болон нуруу, толгойн өвдөлтийг намдаахад томоохон ач тустай. Мөн нойргүйтэлд ямар нэгэн тайвшруулах нөлөө үзүүлдэг.

3. Зовиурыг багасгадаг

Нүцгэн унтах нь биеэ чөлөөтэй суллаж чадаснаар булчин шөрмөсөө амрааж ядаргаагаа тайлахад ихээхэн нөлөөтэй. Бүтэн биеэ сайтар амраах нь цусны эргэлт сайжирч арьс бүрэн сэргэснээр гоо сайханд ашигтайгаас гадна сэтгэл санааг өөдрөг болгоно.

4. Эмэгтэйчүүдийн " нууцлаг хэсэг”-д сайн талтай

Ийм хэлбэр нь таатай, дулаахан мэдрэмж төрүүлээд зогсохгүй, эмэгтэйчүүдэд тохиолддог нуруу өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгадаг. Мөн цус багадалттай, хөл гар нь хүйтэн байдаг эмэгтэйчүүд ийм хэлбэрээр унтвал бүтэн нойртой хонох болно. Эмэгтэй хүний "нууцлаг хэсэг” үргэлж чийглэг байдаг тул хаяа ч болов салхи оруулах нь эмэгтэйчүүдийн өвчинг бууруулж өгдөг.

5. Нойргүйтлийг эмчилнэ

Нойргүйтдэг хүнд ямар нэгэн тайвшруулах нөлөө үзүүлдэг. Хувцасгүй үед биеэ чөлөөтэй байлгаж чаддаг. Цусны эргэлт сайжирснаар гар хөлний цусан хангамж сайжирч гүн нойрсоход хүргэдэг.

6. Өөх тосны шаталтыг түргэсгэдэг

Арьс бол ялгаруулах, амьсгалдаг эрхтэн. Хувцастай унтах үед арьсны "амьсгалыг” боогдуулж, хөлсний ялгаруулалтанд нөлөөлдөг. Мөн түүнчлэн  булчин боогдох, нухагдах зэрэг нь цусны эргэлтэнд сөрөг нөлөөтэй. Тиймээс хувцасгүй унтвал хүний бие сэтгэлийг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулснаар арьс чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Энгэснээр  өөх тосны шаталтыг түргэсгэж тураах үр дүнд хүргэдэг.

7. Гоо сайханд нөлөөлдөг

Арьс чөлөөтэй амьсгалах боломжтой үед шим тэжээлээ авах, хоол боловсруулалтыг сайжруулах, арьсны тослогийг ялгаруулж, хөлс гадагшилснаар арьсны нөхөн төлжөлтөнд сайнаар нөлөөлөх тул өнгөлөг толигор болгоно...

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>