Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

921

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байнаНийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.

Баянзүрх дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 22 орчим мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байгаа юм. Иймд мал бүхий иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй оролцож уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>