|
Видео

Шинэ мэдээ

Б.Баатарцогтын хууль бус шийдвэрээс болж малчид, алтны компаниудад дарамтлуулж байна У.Хүрэлсүх сайд аа!!

Б.Баатарцогтын хууль бус шийдвэрээс болж малчид, алтны компаниудад дарамтлуулж байна У.Хүрэлсүх сайд аа!!

 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтын гаргасан буруу шийдвэрээс болж Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд алтны компаниудын дарамт шахалтад ороод байна. Эх нутгаа хамгаалж, алтны компаниудад газар, нутгаа сэндийчүүлэхгүй гэсэндээ Галуут сумын Өлзийт голын эмэгтэйчүүд алтны компанийн хүчит техникийн шанаган дотор зогсчихоод "Та нар биднийг алчихаад энэ нутгийг ухуулаарай. Бид хэдэн үеэрээ нутаглаж ирсэн нутгаа та нараар ухуулчихаад юу бодож суух юм” гэж уйлаад зогсож байсан нь саяхан. Намрын харанхуй шөнө хүйтэн төмөрт хайруулан зогсох эмэгтэйчүүдийг алтны компанийн ажилтнууд "Ашигт малмал газрын тосны газраас ухах зөвшөөрлийг нь өгчихсөн юм.

 

"Эндээс хурдан зайлахгүй болно ална шүү” хэмээн заналхийлж, ам руу нь салаавч чихэн доромжилжээ. Мөн өдгөө Төв аймгийн Заамар сумынхан Ашигт малтмал газрын тосны газраас "Нутгийг минь битгий ухуул. Энэ газрыг л үлдээчих. Заамар сум тэр чигтээ овоолсон шороо болсон. Одоо ганц үлдээд байгаа бэлчээрийн сор болсон газрыг үлдээчих” гэж аргаа баран гуйж байна. Монголын 21 аймаг 300 гаруй суманд алтны компаниуд, нутгийн иргэдийн газар нутгийн төлөөх тэмцэл өрнөж байна. Бүр хүний амь нас эрсдэх аюул өндөр байна. Алтны компаниуд малчдын өвөлжөө, намаржаа, гол усны эхэнд алт олборлохоо газар ухаж, хөдөөгийн малчдыг хамгаалалтын албаны залуусаар айлган сүрдүүлж дарамталж байна, У.Хүрэлсүх сайд аа.

 

Саяхан гэхэд алтны компанийн ажилтан хөдөөгийн малчид руу хугга барин дайрч байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна лээ. Ингэж л Монголын хөдөөд алтны төлөөх дайн энд тэндгүй дэгдэж байна. Тэгвэл энэ бүхний буруутан хэн бэ. Сүүлийн үед алт хайгууль, болон олборлолтын зөвшөөрөл авсан алтны компаниудын ихэнх нь хууль зөрчиж, зөвшөөрөл авч байгаа. Бүр тодруулбал, нутгийн иргэдийн зөвшөөрлийг авч, сум, багийн ИТХ-аар шийдвэрлэж зөвшөөрсний дараа уул уурхайн хайгуулалт ашиглалтын зөвшөөрөл олгох ёстой. Гэтэл алтны компаниуд нутгийн иргэдээс санал асуулга хийж, мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл авчихдаг болжээ. Тэгвэл энэхүү хууль зөрчсөн шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газар, цаашлаад дарга Б.Баатарцогт гаргаж байгаа юм байна. Үүнийг та бүхэнд баримттайгаар хүргэе.

 

ТӨВ АЙМГИЙН ИТХ, ЗААМАР СУМЫНХАН ХАЙГУУЛАЛТЫН ЛИЦЕНЗ ОЛГОХГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАВ

Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөрнамганы гэх газарт "Эрдэнэсийн эрэг” гэх нэртэй компанид алтны хайгуул эрхлэх лиценз олгогдсон байдаг. Ашигт малтмалын газар хууль зөрчин дээрх компанид лиценз олгох болсон талаарх баримтыг хүргэе. Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Заамар сумын II багийн нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн санапыг Заамар сумын ИТХ-д өнгөрсөн гуравдугаарсарын 13-нд орон нутагт ирүүлсэн гэнэ. Дээрх бичигт Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу 30 хоногийн дотор хуулийн үндэслэлтэй хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцно гэсэн утга бүхий албан бичиг байсан гэнэ. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газарт лиценз олгохыг зөвшөөрөх үү эсвэл эсэргүүцэж байна уу гэдгийг шийдвэрлэхээр багийн Иргэдийн нийтийн хурлыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд хийсэн байна.

 

Мөн сумын ИТХ хоёр хоногийн хуралдаж хэлэлцжээ. Дээрх хоёр хурлаар Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөрнамганы гэх газарт лиценз эзэмшүүлэхгүй гэх шийдвэр гарчээ. Нутгийн иргэдийн гаргасан шийдвэрийг үндэслэн албан бичиг бүхий хариуг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн байна. Нутгийн иргэд болох ИТХ-ын гаргасан шийдвэрийг үндэслэн уул уурхайн лиценз олгох уу, үгүй юү гэдгийг шийддэг. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн санал хамгийн гол нөлөө үзүүлдэг гэсэн үг юм. Нутгийн иргэд зөвшөөрөөгүй тохиолдолд ямар ч эрх мэдэлтэн лиценз олгох ёсгүй. Шууд хууль зөрчсөн үйлдэл болдог аж. Заамар сумынхан хурлаас гарсан шийдвэрээ аймгийн ИТХ -д хуулийн дагуу мөн л хүргүүлсэн байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнгерсөн гуравдугаар сарын 21-нд хуралдаж сумын удирдлага, малчдын төлөөлөл бүхий найман хүн уг асуудлаар саналаа хэлжээ. Үүний дагуу Төв аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан тавдугаар сарын 30-нд хуралдаж Төв аймгийн Заамар суманд хайгуул, ашиглалтын лицензээр олгосон талбайгаас бусад газар нь бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд 2015 оны долдугаар сарын 28-нд авсан өмнөх шийдвэрийг үндэслэж 2017 оны энэ өдрөөр дахин баталгаажуулж аймгийн тусгай хэрэгцээний газарт давхар авах нь зүйтэй гэж үзээд тогтоол гаргаж АМГТГ-т хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, Заамар сумын ИТХ-аар зөвшөөрөөгүй, Төв аймгийн ИТХ ч мөн л Заамар сумын Төмөстий багийн нутаг хайгуулалтын лиценз эзэмших зөвшөөрөл олгохгүй гэх шийдвэр гаргажээ. Ингээд зогсохгүй Төв аймгийн ИТХ-ынхан лиценз олгох нь битгий хэл бэлчээрийн зориулалтаар ашиглах өмнөх шийдвэрийг сунгачихсан байна.

 

Б.БААТАРЦОГТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ

Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нар 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд нээхээр хугацаа заасан хаалттай тендерийг зарласан байдаг. Өөрөөрхэлбэл, Төв аймаг, Заамар сумын иргэдийн шийдвэрийг эсэргүүцсэн гэсэн үг юм. Хаалттай тендер зарлагдсан өдөр Нутгийн удирдлагын байгууллагаас тендерийг нээлттэй явуулахыг шаардаж иргэд жагсахаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Гэтэл хаалттай тендерийг хойшлуулсан гэж тэнд ажилладаг мэргэжилтэн албан бусаар хэлж жагсагчдыг хүчний байгууллагын хүчээр тараасан байна. Гэсэн ч баг, сум, аймагг лиценз эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй гэдэг хүсэлтээ удаа дараа өгсөөр байжээ. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Баатарцогт "Эрдэнэсийн Эрэг" гэх нэртэй компанид хаалттай тендерийн сонгон шалгаруулалтаар уг тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сарын 27-нд олгочихсон байжээ. Өөрөөр хэлбап, тусгай хэрэгцээнд авсан байсан нийт 21 мянга га талбайгаас тахилгатай уул болох Түмэнгийн дөрөлж, Хэрмэн дэнж.Шороон Бумбагар гэсэн түүхэн газрууд байрлах 5628.5 га талбайг үлдээгээд, Өвөр намганы 15.541.08 га тапбайг тус компанид олгочихсон байна. Б.Баатарцогт дарга ингэж л илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргажээ. 

 

Монгол Улсад ингэж Ашигт малтмал, газрын тосны газраас түүхэндээ бараг анх удаа ийнхүү хууль зөрчиж хайгуулалтын лицензыг "Эрдэнэсийн Эрэг” гэх нэртэй компанид хаалттай тендер нэрийн дор олгочихсон байна.

 

Б.БААТАРЦОГТ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНД ХУУЛЬ БУС АРГААР 15 МЯНГА ГА ЛИЦЕНЗ "БЭЛЭГЛЛЭСЭН” ҮҮ

Б.Баатарцогт юуны учир "Эрдэнэсийн Эрэг* гэх нэртэй компанид Өвөрнамганы 15 мянган га гарыг хууль бусаар "бэлэглэв” гэсэн асуулт гарч ирж байгаа юм. "Эрдэнэсийн Эрэг” гэх нэртэй компани нь Аймгийн нутаг дэвсгэрт, ашигт малтмал болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхтэй нэг сая төгрөгийн дүрмийн сантай "Төв эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газартай холбоотой мэдээлэл гарч ирэх юм. Тодруулбал Төв эрдэнэс " ОНӨААТҮГ-ын 60 гаруй хувийг "Эрдэнэсийн эрэг” компани эзэмшдэг аж. Мөн 'Эрдэнэсийн эрэг” компанийн цаад ззэн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэх мздээллийг эх сурвалж онцолж байсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан МАН-д өгсөн хэдэн тэрбум төгрөгний хандивныхаа оронд Б.Баатарцогт гэх өөрийн хүнээ Ашигт малмал газрын тосны газрын даргаар тавьсан. Тэгвэл Б.Дэлгэрсайхан, Б.Баатарцогт нар ийнхүү Заамар сумын 15 мянган га газрыг авахаар улайрч байна уу гэх хардаж болохоор байгаа юм. Сүүлийн үед МАН сонгуулийн санхүүжилтээ олохын түпд төрийн албан тушаал зарж 60 тэрбум төгрөг босгосон гэх асуудалтай ч холбоотой байж мэдэх юм.

 

АМГТГ-ынхан хувийн компаниудаас цалин авдаг ноцтой зөрчил илэрчээ

 

Засгийн газрын яам, агентлагуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг АТГ-ынхан өнгөрсөн хавар шалгасан. Дээрх шалгалтаар Уул уурхайн яам, харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газарт хийсэн шалгалтаар төрийн албан тушаалтнууд хувийн компанид давхар ажиллан цалин авч буйг тогтоосон байна. Тус газрын мэргэжилтнүүд нефть, алт, нүүрс зэрэг ашигт малтмал олборлодог гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанид шинжээчээр ажиллаж, үйл ажиллагааных нь тайланг гаргаж өгөөд, тухайн компаниудаас хамгийн багадаа гурван сая, дээд тал нь 20 сая төгрөгийн давхар цалин авч байжээ Үүнээс Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнууд ашиг сонирхлын ямар нэг зөрчилтэй байгааг харж болох юм. Тиймээс АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн нарийвчилсан шалгапт хийхээр болсон гэдгийг АТГ-аас мэдэгдэв. Улс эх орны эдийн засаг хүнд, төрийн байгууллага санхүүжилтээ нэмж байхад Ашигт малтмалын газрын тосны дарга Б.Баатарцогг хуучин машинаа акталж, шинэ "Ланд 200” авч байсан. Уул уурхайн компаниуд хайгуулалт хийгээд, ашиглалталт олборлолтын зөвшөөрөл авахаар Ашигт маптмал газрын тосны газарт бичиг баримт бүхий нөөцийн тооцоолбороо өгдөг. Гэтэл хамгийн ашигтай талбай бүхий газрыг нь өөр компаниудад ашиглах зөешөөрөл хууль бусаар олгодог гэх ноцтой мэдээлэл ч зарим эх сурвалжаас ирж байгаа юм.



Г.БАТЗОРИГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.