|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД ХАМРУУЛЛАА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар "Мэдээлэл технологийн үндэсний парк” –тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын "ТОПСИТ” шалгалтыг 2017 оны 10-р сарын 10,11,12 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.

ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД  ХАМРУУЛЛАА

 

ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД  ХАМРУУЛЛАА
ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД  ХАМРУУЛЛАА

ТӨБЗГ-ЫН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА

Ц.БАЯР-ЭРДЭНЭ:

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ЗАХИРАЛ Ц.СОДНОМДАМБА:

 

"Монгол улсын төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд тавигдах мэргэшлийн шаардлага үгүйлэгдэж байна. Байгууллагууд мэргэжлийн шаардлага хангаагүй мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг бөгөөд ашиглаж буй програм, тоног төхөөрөмжүүд нэгдсэн уялдаагүй байгаа. Үүнийг нэг стандартад оруулах нь цахим засаглалын бодлогыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэхэд маш чухал бөгөөд энэ удаагийн шалгалт нь Монгол Улсад мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл тавигдана гэж үзэж байна”.

"Төрийн байгууллагуудын нэг том чадамжийн шалгуур бол Мэдээллийн технологи, инноваци, бүтээмжит хэрэглээ . Нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсад явагддаг шалгалтыг ТӨБЗГ, МТҮП хамтарч үнэ төлбөргүйгээр төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээрээ явуулж байгаа нь цаг үеэ олсон зөв ажил боллоо гэж дүгнэж байна. Ер нь өндөр хөгжилтэй орнууд мэдлэг, чадварыг нэг төвшинд өсгөж байхын тулд төрийн өмчит байгууллагууд дээрээ тогтмол шалгалт, сургалтууд явуулдаг. Энэ тал дээр манай МТҮП зөвхөн шалгалт төдийгүй олон улсад ашиглагддаг идэвхжүүлэлт, сургалтуудыг ТӨБЗГазартайгаа, үйлдвэрийн газруудтайгаа цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна”

 

ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД ХАМРУУЛЛАА

Энэ удаагийн шалгалтад Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн инженер, техникийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтэн, хүний нөөц болон оффисынхэрэглээндээ мэдээллийн технологийг өдөр тутам ашигладаг албан хаагчдыг үнэ төлбөргүйгээр хамруулсан ба шалгуулагчид олон улсын төвшинд өөрийн зэрэглэлийг тогтоох ач холбогдолтой юм. Мөн өндөр оноо авсан шалгуулагчдыг БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ын урилгаар тус улсын техник технологийн хөгжилтэй танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД ХАМРУУЛЛАА

Монгол Улсад мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл TOPCITшалгалтаар тавигдаж байна гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

 

Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ) болон БНСУ -ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институц (IITP)–ийн санаачилгаар TOPCIT шалгалтыг 2017 оноос Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) эхний жилдээ амжилттай зохион байгууллаа. Цаашид шалгалтыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас жилд 2 удаа зохион байгуулах юм.

 

TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид, программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, олон улсын стандартыг хангахуйц тестийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологи, аргачлалд суурилсан сургалт, шалгалтын систем бөгөөд уг шалгалтыг компьютер дээр 5 төвшний 65 асуултаар нийт 1000 оноогоор дүгнэдэг.

 

TOPCIT шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.topcit.or.kr/ болонhttp://www.itpark.mn/ цахим хаягаар авах боломжтой.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.