ӨВӨЛ УУРАГ ИХТЭЙ ХООЛ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
Эрүүл биед саруул ухаан
. Хүн ба хөхтөн амьтад нь биеийн тогтмол дулаантай байдаг. Цаг агаарын тааламжтай дулаан нөхцөлд хүний биеэс минут бүрт 2 калори орчим илчлэг ялгардаг. Харин хүйтэн болж 0 градус -аас доошлох тутам их илч ялгаруулдаг тул тогтмол биеийн дулаанаа хадгалахын тулд зузаан хувцас өмсөж хөдөлгөөн бага биеийн даац нэмэгдэх мөн илчилэгийн хэмжээ хорогддог юм.
Хүний биеийн илчийн хангалт нь голцуу чихрийн төрлөөс үүсдэг. эхдээ дан ганц чихэр биш бас өөх тос нь илч үүсэхэд нөлөөлнө. Иймээс өөх тосыг өвөлд нэлээн хуримтлуулах нь зүйтэй юм. Бид хүний мэдэж байгаагаар өвөл ичдэг тарвага, баавгай зэрэг ичээний амьтад намар маш сайн хоол хүнс идэж биеэ таргалуулаа ичддэг билээ. Иймээс өвөл илчлэг шимтэй хоол хүнсийг өргөнөөр хэрэглэж болно. Хонины мах халуун чанартай учир тамир тэнхээ нөхөж хүйтнийг арилгана.
Тахианы мах бүлээн, тэгш чанартай учир хүйтэн, нойтон, сааг арилгана гэдэг. Өвлийн хүйтэн улиралд уураг ихтэй хоол хүнсийг зохистой хэрэглэх хэрэгтэй.