Ч.Хоролсүрэнгийн Санзай хотхон дахь тэрбумын үнэтэй хаус балгас болтлоо шатжээ

2244

Ч.Хоролсүрэнгийн Санзай хотхон дахь тэрбумын үнэтэй хаус балгас болтлоо шатжээ"Голомт”-ынхны санхүүжүүлсэн тансаг зэрэглэлийн хотхонд Ч.Хоролсүрэнгийн тэрбумын үнэтэй хаус байсныг хуулийнхан мэдэх үү

 МИАТ-ийн "Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэргээр улсад зургаан тэрбум төгрөг төлөхөөр болсон "Монголиан Эйрлайнес” компанийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн хаус "Голомт” банкныхны санхүүжүүлж, барьсан Санзай хотхонд байдаг байлаа. Гэвч тэрбум төгрөгийн үнэ бүхий түүний хаус өчигдөр орой яах ийхийн зуургүй дүрэлзсэн галд шатаад дууссан байна.
Хэргийн газарт Гал коммандынхан түрхэн зуурт ирж, галыг унтраасан боловч түүний байшингаас хэдхэн ёрдгор тулгуур мод л үлдсэн гэнэ.
Харуул хамгаалалт маш сайн, Их тэнгэрийн амнаас дутахааргүй гэгдэх энэхүү газарт гэнэт гал гарч, хотхоны баячуулын нэгийнх нь байшин хэдхэн хормын дотор шатаж дууссанд гайхах хүн олон бөгөөд цагдаагийнхан ч цаг алдалгүй ирцгээжээ.
Тухайн үед дүрэлзсэн гал ойр орчмын айлуудыг ч төөнөх мэт аймшигтай сэтгэгдэл төрүүлсэн байна. Аргагүй шүү дээ, зүгээр нэг дөрвөн ханат гэр шатаагүй, бүхэл бүтэн тэрбумаас ч илүүтэй үнэлэгдэх дүнхийсэн том хаус шатсан шүү дээ. 
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гал гарах нөхцөл нь Ч.Хоролсүрэнгийн гэрийн үйлчлэгч гэх эмэгтэй гэрт нь лаа асаагаад гарсанаас болжээ. Ингээд гал гарч эхлэх үед айж, сандарсан гэрийн үйлчлэгч шатаж буй байшин руу орох гэж дайрсан сурагтай. Хөөрхий үйлчлэгч тэрбумын хаус шатаачихаар тэрхүү өр төлбөрийг энэ насандаа төлж дийлэхгүй учраас амь насаа ч үл хайхран дүрэлзсэн гал руу орох гэж улайрсан байна шүү дээ.
Ийнхүү хуулийнхнаас нуусан байж болзошгүй Ч.Хоролсүрэнгийн хаус хормын төдийд шатан үгүй болжээ. Ингэж хэлэхийн учир нь түүнийг улсад зургаан тэрбум төгрөг төлж барагдуулах ёстойг шүүхээс тогтоосон ч тэрбээр хувьдаа гурван л орон сууцтай гэж хуулийнханд мэдүүлэхдээ тансаг зэрэглэлийн Санзай хотхон дахь хаусаа нуун дарагдуулсан аж.
Нэлээд их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг нааш цааш нь болгож байсан нь баримтаар тогтоогдсон Ч.Хоролсүрэнгийн тэрбум төгрөгөөс эхэлж дуудагдах Санзай хотхон дахь хаус С.Баярын харштай ойрмогхон сүндэрлэдэг юм билээ.



Голомт банкны санхүүжүүлсэн Санзай хотхонд Ч.Хоролсүрэн хаустай болсон нууц


 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>