Г.НОМУУНДАРИЙН ЯРЬСАН ЗҮЙЛ ҮНЭН ГЭДЭГ НЬ ТОГТООГДВОЛ ЗАЛУУСЫГ ЦАГДАН ХОРИНО

321

Г.НОМУУНДАРИЙН ЯРЬСАН ЗҮЙЛ ҮНЭН ГЭДЭГ НЬ ТОГТООГДВОЛ ЗАЛУУСЫГ ЦАГДАН ХОРИНОУул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь оны өмнөхөн фэйсбүүкээр дамжуулан хүчирхийллийн хохирогч болсон тухай яриснаар жинхэнэ дуулиан дэгдсэн. Тэрбээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй хүүхдүүдийн аав, ээжийнх нь нэрийг ч бас дэлгэсэн нь олны анхааралд өртсөн билээ. Түүний ярьсан зүйлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд зарим хүнд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Цагдаа нар хохирогч гэх Г.Номуундарийн нэрлээд байгаа Г.Анархүүгээс гэрчийн мэдүүлэг авсан бол "Ангууч” хочтой ББаттөр, Бэлгүүнтэй, Э.Энх-Очир, А.Тэргэл нарыг шалгаж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад хэрвээ  охины хэлсэн шиг уух юманд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөлх эм бэлдмэл хольж өгсөн, хүчирхийлсэн сэжүүр тогтоогдвол залууст цагдан хорих арга хэмжээ авах гэнэ. Одоогоор тэднийг цагдан хорилгүй мөрдөн байцаалт хийж байгаа гэнэ. Харин нэр дурдагдсан эдгээр таван залуу нэр төрд халдсан гэх утга бүхий мэдүүлэг өгч байгааг холбогдох  албаны хүмүүс хэлж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.